“Ану хатан” АНУ-д худалдаалагдаж байна
2015-04-04

Одоогоос хоёр жилийн өмнө “Ану хатан” түүхэн бүтээл нээлтээ хийж байсан билээ. Тус киноны ерөнхий продюссерээр Д.Болдхуяг, киноны зохиолыг Б.Шүүдэрцэцэг бичиж, ерөнхий найруулагчаар нь Т.Алтантуяа, зөвлөх найруулагчаар Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх нар ажилласан. 

Харин ”Ану хатны дүрийг  дуучин Д.Отгонжаргал, мөн түүний охин Э.Мөнгөншагай Юмчихайн бага насны дүрд, ерөнхий продюссер Д.Болдхуяг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нарын дунд охин Б.Анима Ану хатны бага насанд, отгон охин Б.Анхилмаа Юмчихай гүнжийн дунд насны дүрд тоглосон юм.

Тэгвэл “Ану хатан” АНУ-д албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэлсэн байна. Энэ талаар  тус киноны ерөнхий зураглаачаар ажилласан Д.Ангараг өөрийн фэйсбүүк хуудсандаа бичиж үлдээжээ. Тэрбээр “2011- 2012 оны хооронд бүтээгдэж, 2013 онд олон нийтийн хүртээл болсон "АНУ ХАТАН" буюу "WARRIOR PRINCESS" кино маань 26.99 ам.доллараар худалдаалагдаж байна.

Зургийн найруулагчаар нь ажилласан кино маань Америкийн Нэгдсэн Улсын зах зээл дээр ингээд зарагдаж байгааг хархад таатай байна. Бидний хамтадаа бүтээсэн том амжилтын нэг хэсэг нь энэ билээ. Үүнээс хойш бид сайн бүтээсэн киногоо дэлхийн зах зээл дээр гаргаж байх болно” хэмээжээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
дүп:
дүп кино болсон, дуусгаж ч чадаагүй, бөөлжис хүрээд
2015-04-05
Zochin:
Muu kino bson Zaragdaxuu Medexgvi Xvmvvs abaad shatax bxdaa zailuul
2015-04-05
Зочин:
uneheer zaragdaj baigaa esehiig too barimt l haruulnashte, zugeer languunii buland toosond daruulaad hevtej baigaa ch yum biluu
2015-04-04
Зочин:
Saihan medee bna
2015-04-04