Милла Йовович охиноо танилцуулав

“Тав дахь элемент”, “Харийн хүн”, “Evil” киногоогоо олны танил болсон, холливуудын нэрт жүжигчин Милла Йовович энэ сарын 1-нд амаржиж охинтой болсон билээ. Жүжигчин бүсгүй өчигдөр өөрийн инстаграмдаа хүүхдийнхээ зургийг байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр охиндоо Дашель Едан гэх нэрийг хайрласан байна. Энэхүү нэр нь нөхөр Паул В.С-ийн ээжийнх нь нэр гэж Милла твиттертээ жиргэжээ.
Милла “Амьдралыг минь гэрэлтүүлж буй гэр бүлдээ баярлалаа. Мөн бурхан намайг мартаагүй гэдгийн баталгаа болсон Дашель охиндоо баярлалаа. Хүүхэд энэ амьдралын утга учир, гэрэл гэгээ” гэж жиргэсэн байна.
Паул, Милла нар Евер гэх таван настай охинтой билээ. 39 настай жүжигчин бүсгүй ирэх сараас шинэ уран бүтээлдээ орохоор болжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч “Милла жирэмсэн байхдаа хэд хэдэн кинонд тоглосон. Тэрбээр хэтэрхий ачаалалтай байгаа ч фэнүүддээ шинэ уран бүтээлээрээ бэлэг барихыг хүсч байгаа” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ