Мэрилин Монрог дуурайв

Сахиусан тэнгэр Миранда Керр Австралийн “In Style” сэтгүүлийн 15 жилийн ойд зориулж, төрсөн өдрийн дуу дуулжээ. Тэрбээр дээрх дууг дуулахдаа яг жүжигчин Мэрилин Монро шиг дуулж, инстаграмдаа байршуулсан байна. Монро, АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннидигийн төрсөн өдрөөр “Happy birthday” дууг дуулсан юм.
Миранда твиттертээ “Баярын мэнд хүргье. Өнөөдрийн минь амжилт энэ сэтгүүлтэй шууд холбоотой. Би анхны зургаа энэ сэтгүүлд гаргаж байсан юм. Мөн Мэрилин Монро бол миний шүтээн” гэж жиргэжээ.
Харин твитттер, инстаграмын хэрэглэгчид модель бүсгүйг “Мэрилин Монрогийн дэргэд чи бол тосгоны авгай” гэж шүүмжилж, дахин дуурайхгүй байхыг сануулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ