Ариунаа Сүри бренд дэлгүүрээ нээжээ

img

Монголын нэрийг дэлхийд дуурсгах дизайнерууд ар араасаа төрөн гарч байгаа.

Тухайлбал, Катя Зол, Ариунаа Сүри хоёрыг дэлхийн загварынхан нэлээд үнэлж байгаа гэдэг. 

Тэгвэл тэрбээр өчигдөр өөрийн төрсөн өдрөөрөө нийслэлд бренд дэлгүүрээ нээжээ.

 Ариунаа Сүри нь одоогоос хоёр жилийн өмнө Үндэсний соёл амралтын хүрээлэнд бие даасан загварын шоугаа хийж, усан дээрх өвөрмөц тайз засалтаар сюрприз барьж байсан юм. Мөн  Япон болон Германд өөрийн брэндийн дэлгүүрээ нээсэн байдаг. 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
haana neesen yum be todotjoi bicheechee
2015-04-06