Хатан хааны эдлэнгээс цогцос олдов

img

Английн хатан хаан II Елизабетагийн эдлэн газраас нэгэн эмэгтэйн цогцос олджээ. Өнгөрсөн ням гаригт хатан хааны Норфолкийн Сэндрингэм дахь эдлэнгийн ойгоос цогцос олдсон тухай цагдаагийн газраас мэдээлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар цогцос нэлээд хэдэн сар хатан хааны эдлэнгийн ой модонд байсан бололтой гэнэ. Одоогоор цогцсыг хэн болохыг нь таниагүй байгаа бөгөөд ямартай ч аллага гэдэг нь батлагджээ. Талийгаач хурц үзүүртэй зэвсэг болон галт зэвсгийн гэмтлээс болон амиа алдсан гэдгийг цагдаа нар мэдээлжээ. Хэвлэлийнхний таамаглаж буйгаар хохирогч хатан хааны эдлэнгийн ажилтнуудын нэг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aimariin
2012-01-04