Н.Номтойбаяр НАМЗХ-г удирдахгүй гэжээ

Сүүлийн үед Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог ирэх жилүүдэд удирдах ерөнхийлөгчийг сонгох хурлын талаар багагүй маргаан дэгдэж байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүн уг холбоог удирдахгүй гэдгээ илэрхийлж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өөрийн хүсэлтээр татгалзана гэдгээ мэдэгдээд байгаа аж.
Учир нь НАМЗХ-ны сонгуульд тус холбооны одоогийн ерөнхийлөгч Б.Оюун эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар өрсөлдөх магадлал өндөр байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор ирэх сонгуульд менежерийн гол үүрэг гүйцэтгэх намын залуучуудын байгууллага хоорондоо талцаж, хурлаа хүртэл хийхээ больсон гэнэ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ