”Спайк”-ийн охид хаана явна?

img

 

Монголын урлагийн ертөнцөд нэгэн шинэ дүрх нэмэгдсэн нь охидын “Спайк” хамтлаг байв. Тэд бол яах аргагүй охидын хамтлагийн анхдагч. Тэдний дараа “Sweetymotion”, “Уруулын будаг”  зэрэг хамтлагууд дуулж эхэлсэн юм.

 

"Спайк" 1996 онд байгуулагдаж, анхны бие даасан тоглолтоо СТӨ-д гурван өдрийн турш хийж байжээ.

 

Харин удалгүй эдгээр хамтлагууд бүгд тус тусын зам мөрөө хөөцгөөж, зарим нь харийг зорьж, нөгөө хэсэг нь тарж одоцгоосон.

 

Тухайлбал, "Спайк" хамтлаг тарсанаас хойш бараг 10 гаруй жил болж байгаа. Гэсэн хэдий ч хамтлагийн гишүүдийн тухай мэдээлэл өнөөдрийг хүртэл нууцлагдмал хэвээр байгаа юм.

 

Тэгвэл тэд хаана юу хийж яваа бол?

 

 

Том "boob" Номико

Энэ бүсгүй бол тухайн үед хамтлагийнхан дундаасаа хамгийн царайлаг нь гэгддэг байсан дуучин Р.Номин-Эрдэнэ. Тэрбээр 16 настайдаа их урлагт хөл тавьсан бөгөөд түүнээс хойш сайн, муугаараа ханатлаа хэлүүлсэн. 

Хамтлаг нь тарсны дараа тэрбээр хэсэг хугацаанд хамтлагийн бас нэг гишүүн Минжээтэй хамт уран бүтээлээ туурвисан ч амжилт олоогүй. Гэвч түүнийг сайн дуучин гэдгээр нь бус сайхан хэлбэртэй "хөх"-өөр нь хүмүүс мэднэ.

Зарим нь түүнийг бүр силикон шахуулсан ч гэдэг. Харин тэрбээр үүнийг цаг ямагт үгүйсгэсээр ирсэн юм.

Харин түүний хувийн амьдралын хувьд тэрбээр  УИХ-ын гишvvн Арвингийн дүү "Их өргөө” ХК-ийн захиралтай  дэр нэгтгэж, Жасмин хэмээх хөөрхөн охинтой болсон. Эдүгээ дуучин бүсгүй маань бизнес хатагтай болсон. Хувцасны дэлгүүр ажиллуулж, монголын бүсгүйчүүдийн өнгө төрхийг тодорхойлолж яваа юм.

 

 

Ихэр охидын ээж Минжээ

 

Харин хамгийн дайчин нь гэгддэг байсан Минжээг "Нүцгэн байхыг минь битгий хараарай" гэдэг дуугаар уншигч авхай та сайн санаж буй биз ээ.

 

Тэрбээр өдгөө ихэр охидын хамт АНУ-Монгол хоёрын дунд явж, энх тунх амьдарч байна. Монголд байхдаа хамтлагийнхаа гишүүн Номинтой хамтарч уран бүтээл туурвисан ч мөн л төдийлөн амжилт олоогүй. Тэрээр анх урлагийн чиглэлээр сурахаар Америк улсыг зорьсон.

Удалгүй түүнийг Грек залуутай гэрлэсэн гэж хэмээн шуугисан. Гэвч өөрийн твиттер хуудсаараа дамжуулан нөхрөөсөө салсан төдийгүй охидоо ганцаараа өсгөж байгаа тухайгаа бичсэн байдаг.


Тэрбээр ихэр охид төрүүлсэн бөгөөд өдгөө жирийн нэгэн эмэгтэйн амьдралаар нам гүмхэн амьдарч байгаа юм. 

 

 

 

Төгөлдөр хуурч Д.Маралгуа

Харин хамтлагийн хамгийн хөдөлмөрч бас даруухан гэгддэг байсан Д.Маралгуа Польшийн Варшав хотод Шопений нэрэмжит хөгжмийн академийн төгөлдөр хуурын ангид суралцсан, хөгжмийн өндөр боловсролтой нэгэн. 


Харин Америк эрийг насныхаа ханиар сонгосон тэрбээр “Би ханийнхаа дэргэд хүүхэд шиг болчихдог юм. Миний хань бол надад бурхнаас заяасан бэлэг” гэж ярьж байсан удаатай. Тэрбээр өмнөх амьдралаасаа нэг хүүтэй. Харин одоо Америк нөхөртэйгөө аз жаргалтайгаа амьдарч байна. 

 

Хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн энэ жаахан бvсгүйг сонгодог урлагийн эх орон болох дуурийн театрынхан хүндэтгэж хүлээж авсан. Түүнийг "Жаахан бие, залуу насандаа баймгүй чадвартай, үгэнд нь орохгүй байхын аргагүй" гэж дуурийн дуучид хэлдэг юм билээ.

 

 

 

"Нууцлаг"  Б.Мөнхтуяа

 

Хамтлагийнхнаас хамгийн нам гүм амьдарч байгаа нь Б.Мөнхтуяа. Түүнийг найзууд нь удирдан зохион байгуулах чадвар сайтай хэмээн найзууд нь үнэлдэг. 

 

Үеийн охидоосоо өвөрмөц дүр төрхөөрөө эрхгүй ялгардаг байсан  Мөнхтуяаг хаана юу хийж явааг мэдэх хүн ховор. 

 

Тэгвэл тэрбээр өдгөө Герман улсад нөхөр хүүгийн хамт ажиллаж, амьдарч байгаа юм байна. 

 

“Спайк” хамтлагийн охид хэзээ нэгэн цагт эргэж, нэгдэн тайзан дээр дуулах хүсэлтэй. Тайзан дээр дуулахын аз жаргалыг дуучин хүн л мэдэрдэг гэдэг. “Дуулах үнэхээр сайхан. Хэзээ нэгэн цагт бид дөрөв нэгэн тайзнаа гарна гэдэгт итгэдэг”  хэмээн хамтлагийн гишүүн Д.Маралгуа дурсчээ. 

 

Дашрамд дуулгахад, "Спайк" хамтлагийн охид саяхан папарацци сайтын дуранд өрсөн байна.

 

 

 

Б.Дэжид


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ