Ц.Элбэгдорж: Шууд ардчилалын тогтолцоог судалж байна

img

Давосын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Мишелин Калми-Рэй-тэй уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монгол-Швейцарийн найрсаг харилцаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, Швейцар Улс  Монгол Улсыг дэмжиж, тусалсаар ирсэнд талархлаа илэрхийллээ.

“Швейцар Улс албан ёсны хөгжлийн тусламж олгох орнуудынхаа жагсаалтад Монгол Улсыг багтааж, энэ хүрээнд Швейцарийн санхүүжилтээр төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлье. Цаашдаа ч Швейцарийн хөгжил хамтын ажиллагааны нийгэмлэгээр дамжуулан хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.

Хоёр улс худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт харилцан ашигтай ажиллах боломж байгааг  харж байна. Швейцарийн тэргүүний технологи, томоохон хөрөнгө оруулалтыг татах замаар хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх сонирхол бидэнд байгаа.

Өөр нийгмийн тогтолцоонд шилжихэд 20 жил гэдэг урт хугацаа биш. Бидэнд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх, бусдаас суралцах зүйл их байгаа. Танай улсын хэрэгжүүлдэг шууд ардчиллын тогтолцоог бид судалж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхол бидэнд байна ” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилаа.

ШХУ-ны Ерөнхийлөгч хатагтай М.Калми-Рей , Монгол Улсын Ерөнхийлөгчийн ШХУ-д хийсэн айлчлал амжилттай болсонд баяртай байна гээд,  ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Манай улсад Швейцарийн Парламентын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч 2008 онд айлчилж байсан бөгөөд өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал гэж хэлэв.

“Ерөнхийлөгч Таны цаазаар авах ялаас түдгэлзсэн шийдвэрийг дэлхийн олон орон, тэр дундаа ШХУ талархан хүлээж авсан. Хүний эрхийг хангах, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Таны хэрэгжүүлж байгаа алсыг харсан бодлого олон улсын тавцанд монголын нэр хүндийг өндөрт өргөж байгаа нь дамжиггүй” хэмээн онцоллоо.

Хоёр Ерөнхийлөгч харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр , мөн Дэлхийн эдийн засгийн чуулганд  яригдаж буй асуудлуудын хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөхөөлдөс яагаад идэж чадаагүй талаараа судалж байгаа байхдаа
2020-04-03
irgen:
ynen ineedtei ter yed sweizart irzen tenegteed yavj baisan shuud ardchilal gedgiig shal buruugaar oilgochihson ichmeer
2020-04-03
eronkhiilogchoo tsaazaar abah ylig khalahn ylig bvr moson khalah kheregtei khvniig bas khelmegdvvlej aldag ... 7 sarin 1d olon khvniig khelmegdvvlj shorond suulgasan ene khvmvvsiig khezee tsagaatgah khuuliig nen dariu gargah kheregtei shvvdee vvniig shiideegvigeer daraagin songuuli boloh ymu...
2011-11-03
Шууд ардчилал гэдэг ухагдахууныг тайлбарлах хэрэгтэй болох нь ээ. Үндсэн хуулиас авахуулаад эрх зүй төрийн байгуулалын системийн хэмжээнд нэлээд өөрчлөлт гарах байх. Сайн судлах л асуудал. аливаа шийдвэр, тогтолцоо өөр өөрийн эерэг сөрөг талтай. парламентын засаглал бол уг нь хамгийн ардчилсан төлөөллийн зарчим юм. төрийн нэр хүнд унаснаас ийм юм ярьж, бодоход хүргэв бололтой. нухацтай сайн судалж хэлэлцүүлж ойлголцож байж шийдэх нь зөв байх. Улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгочихвол асуудал шийдэгдэх бус уу? Доод түвшиндээ намын оролцоо нөлөөллийг багасгавал таарна. Улс төрийн нөлөөг бүх шатандаа аль болох багасгах хэрэгтэй. Одоо бол улс төргүйгээр монголчууд бид амьдрах аргагүй байдалд хүрчээд байна. Энэ бол өвчин. солиотой нийгмийн гаж тогтолцоо. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.
2011-10-25