Б.Амарсайхан хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ

“Тавилан”, “Удирдагч”, “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Марко Поло” зэрэг кинонд чадварлаг тоглож, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайхан хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ.
Тодруулбал, олон улсын хүүхдийн номын наадмаас тэргүүн байр эзэлсэн "Бумбардай" номоор хийж байгаа хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Гэвч тэрбээр ганцхан өгүүлбэр хэлсэн байна. Энэ тухайгаа тэрбээр "Ганцхан өгүүлбэр хэлсэн. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг байлаа" хэмээн цахим хуудаснаа бичжээ.
"Бумбардай" ном нь Япон улсын Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг Олон улсын Манга уралдаанд Гранпри шагнал хүртсэн юм. Уг уралдаанд 60 гаруй орны 300 орчим бүтээл өрсөлдсөн гэдэг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ