Ч.Очгэрэл: Би хэзээ ч хүүхдээ үлдээж чадахгүй

img

"Содура" уран сайхны киноны "Хайр","Содура" хэмээх хоёр дууг үзэгч,сонсогчид хэдийн мэдэх болсон.

 

МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяагийн дуулснаар үзэгчид илүүтэй мэдэх "Содура" дууг кинон дээрээ гол дүрийн жүжигчин бүсгүй өөрөө дуулдаг юм.

 

Зүрхэндээ шархтай,нүдэндээ нулимстай Содура хуримын анхны шөнийн дууг залуу хосод зориулан дуулж байгаа. Энэ л хэсэг киноны оргил хэсгүүдийн нэг.

 

Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчин жүжигчин, дуучин Ч.Очгэрэлтэй ярилцлаа.

 

-“Содура” киноны хэсэгт та хуримын анхны шөнийн дууг дуулдаг. Энэ дууныхаа тухай ярихгүй юу?

-Кино маань нээлтээ хийгээд 20-иод хоносон байна. Кино нээлтийн үеэр маш олон хүн цуглаж, энэ дууг дуулсан. Би энэ дууг олон түмэнд хүргэхэд МУГЖ Б.Сарантуяа эгч маань их нөлөөлсөн байх гэж бодож байна. Дуугаа сонссон чинь тайгын маань үнэр үнэртэж, нүдэнд маань байгалийн гоо үзэсгэлэн нь дүрслэгдэж байна. Энэ дууны маань үгийн UBS music-ийн Ерөнхий редактор, сэтгүүлч П.Одгэрэл бичсэн, аяыг Балхаа ах маань бичсэн.

 

 

-Киног чинь үзсэн хүмүүс энэ дууг сонсоод нэлээд сэтгэл нь уярч байгаа нь анзаарагдсан. “Содура”-г үзэж амжаагүй хүмүүст юу гэж хэлэх вэ?

-Ер нь цаатан ахуй, тайгын тухай “Содура” ч гэтгүй үзчих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хэдэн жилийн дараа “Содура” гэж ийм кино байсан шүү гэж ярьж байхад, хоцроод яахав.

 

 

-Анх энэ кинотой хэрхэн танилцаж байв?

-Анх 2012 онд саналаа хүлээж авсан. Содурагийн дүр дээр олон хүн пробонд орсон. Би мөн л адил проб өгч байж орсон. Анх энэ дүрийг аваад их эмээж байсан л даа. Юунаас гэхээр ийм сайхан зохиолтой кинонд тоглохоор Хөвсгөл явах, Хөвсгөлөөс цааш тайг руу явахаас их эмээж байсан. Тэгээд гэр бүлийнхээ хүмүүстэй ярилцсанаар шийдэж байсан. Энэ том ажлын ард гарахад мундаг уран бүтээлчид, том баг хамт олон их тус болсон.

 

Хэдийгээр дэлгэцээр жүжигчид харагдаад байгаа боловч, цаана нь олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн гэдгийг үзэгчид маань ойлгох хэрэгтэй.

 

 

-Энэ кинонд тоглох үедээ жирэмсэн байсан гэж дуулсан. Хэдэн сартай жирэмсэн байсан бэ?

-“Содура” кино дөрвөн улирлын зураглалыг агуулснаараа ихээхэн онцлогтой. Өвлийн зураг авалтын үеэр жирэмсэн байж таарсан. Киноныхан маань намайг ядраачихгүй байх юмсан гээд их анхаарал, халамж тайвьж байсан. Төрдөг хэсэг дээр бол жирэмсэн байгаагүй.

 

 

-Цаатнуудын талаар та өмнө нь сонсч байсан байх. Яг бодит байдалд очоод ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Аливаа юм бүхэн хоёр талтай. Сурч боловсрох, хөгжих тал дээр тэд хоцрогдсон байсан нь харамсалтай санагдсан ч ёс заншил, соёлоо хадгалан авч үлдэж цаатан уламжлалаа хадгалж үлдсэн тэднээр бахархах сэтгэл маш их төрсөн. Гэхдээ дэлхийн хаана ч байхгүй энэ сайхан ахуй орчин устаж алга болох аюул нүүрлэсэнд миний хувьд маш харамсалтай санагдсан.

 

Би кино зохиолоо уншаад хүмүүсээс цаатангуудын талаар асууж байсан. Ихэвчлэн, хүмүүс цаатангуудыг бөө, удгантай газар шүү гэж анхааруулж байсан. Тайгад очиход байдал өөр байсан. Ер нь цаатангуудын тухай ам дамжсан ярианд итгээд хэрэггүй юм билээ.

 

-Та кинонд дээрээ Акод, Аяана хоёрын хуримд дуулж, уйлдаг. Тэр зургийг авахад юу бодогдож байв?

-Энэ зургийг авахуулахад, өөрийнхөө нөхрийг өөр хүнтэй сууж  байгаагаар төсөөлж, тоглосон. Нөхөр минь миний хажууд өөр хүнтэй сууж, хуриманд нь би дуулвал яах вэ гэж бодсон.

 

Баяр жаргалтай, инээд хөөртэй сайхан өдрүүдээс гадна шантрах, хөнгөн гуниглах үе ч тохиолдож байлаа. Тэр болгонд кино багийнхнаасаа, миний эргэн тойронд байсан тэр мундаг хүмүүсээс үлгэр дууриалал авч “Би заавал чадах ёстой” гэж өөрийгөө зоригжуулж, хурцалдаг байсан. Одоо эргээд харахад П.Цэрэндагва ах, Л.Мэндбаяр эгч, Амбий ах гээд олон сайхан жүжигчдээс надад үлдсэн зүйл үнэхээр их байна.

 

 

-Кинонд тоглож байхад цаатнуудын ямар асуудал таны сэтгэлийг эмзэглүүлж байсан бэ?

-Анзаарч байхад, монголчуудаас илүү гадныхан цаатангуудын аж ахуй, соёлыг тэтгэдэг, дэмждэг нь анзаарагдсан. Нэг тусламж ирсэн гэхэд Франц, АНУ-аас ирдэг гэж өөрсдөө ярьж байсан. Хажууд нь байгаа бид энд дэмий л цаатан цаатан гэж байхад, тэнд харь элгийн хүмүүс очиж туслаж, асуудлыг нь шийдэж байна. Энд байх хугацаандаа цаатангуудад тусалсан гэж монгол хүний нэр бараг сонсоогүй. Яахав, их сургуульд хүүхдийг нь сургасан гэсэн нэг хүн байсан.

 

 

-Хар урц гэж кинонд гардаг. Үнэхээр тийм зүйл тэнд байдаг уу?

-Кино зохиол гэдэг утгаараа уран сайхны нэмж, хачирласан зүйл байсан байх. Би энийг сайн мэдэхгүй байна. Хар урцаар төлөөлүүлж, монголын цөөнх ястангууд мөхөж буйг, мөн хөгжлийн бэрхшээлтэй, нэг ядуу зэрэг нийгмийн цөөнх бүлэгт анхаарлаа бага хандуулж байгааг харуулах гэж зорьсон.

-Киноны төгсгөлд Содура хүүхдээ тайгад үлдээдэг. Хэрэв та Содурагын оронд байсан бол хүүхдээ  үлдээж чадах уу?

-Би гурван хүүхдийн ээж. Эх хүн учраас хэзээ ч хүүхдээ үлдээж чадахгүй.

 

 

-“Содура” гэдэг нэрний утга нь юу юм бэ?

-Монголчилж орчуулбал, Мойл, Мойлхон, Мойл хар нүд гэж орчуулагддаг юм билээ. Мөн цагаан цайлган гэж орчуулагдаж байсан.

-Баярлалаа.

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хонгор:
Үнэхээр сайхан юмыг ухааруулсан сургамжит кино байлаа
2024-01-31
joge:
ene kinogoo mungunii tuluu hiiigeegui gsn shaaaal hudlaaa yamarch ih huneeer uuriinhuu ubs eer yaaasan ch ih reklamdgiin b dee yaaah gj ch 3 say huniii 2 say d ni uzuulj yaasan ch ih mungu oloh ch sanaatai bdee kkkk uruvdeltei ch umaadaa mongoliin kino urlagiig ene neg heden alialagchnar buzartuulj bgn daa 1990 onoos hoish mongoliin kino urlag bur musun sunsun gehed bolnoo ene kinog chamaig alna esvel ungui uzeeech ch gesn uzehgui
2015-04-17
kkk:
ene kino g uzlee 3 la harin mungu terni orond gertee jims avaad harisan ni hamaagui l deer bj daa l gj helmeer bn
2015-04-16
burn:
shaaadag yankan xar tamhi chin nuhur ni gahai shig medrel mal ene ch ter buur barni yankan bsnshde odoo shaaan biz ene pizdanuudad mungu olj ugch bolohgui ard tumen ene tsaagur ed nat mash ih mungu ard tumenees salgaj bga shuu
2015-04-16
Zochin:
Huurhun togloson shuu ,mundag .huurhun okhin baina lee hair hursen
2015-04-09
nertei hun:
yostoi gaihamshigtai yg ene heseg bur uyrch hailmaar
2015-04-09
ololt:
Mundag ohin bna. Tsaashid olon goyo uran buteel hiij olnii hud, chihiig bayasgaarai.
2015-04-09