Чингисийн талбайд цэнгээнт бүжиг болно

img

Улсын дуурь,  бүжгийн эрдмийн театрын хамт олон Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран сонгодог урлагийг үзэгчдэд ойртуулах зорилгоор олон ажил хийхээр төлөвлөжээ.

 

Тодруулбал, ирэх тавдугаар сарын эхээр Чингис хааны талбайд "Улаанбаатар, Венийн бүжгийн баяр"-ыг зохион байгуулах аж.

 

Энэхүү арга хэмжээгээр хамгийн шилдэг бүжгийн болон хөгжмийн хөтөлбөрийг задгай талбайд хийж, бүжиглэх хүсэлтэй, сонирхолтой хүмүүс энэхүү арга хэмжээнд оролцож болох аж. 

 

 Түүнээс гадна долдугаар сарын 4-нд Чингис хааны талбайд сонгодог бүтээлийн дээжсээс толилуулах “Bes of classic open air” тоглолтыг зохион байгуулах юм байна.  Дээрээс нь улсын баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 10-нд “Учиртай гурван толгой” дуурийг Хүй долоон худагт тоглохоор төлөвлөжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Баяртай сайхан мэдээ. Дүүрэг болгонд үлээвэр хөгжимтэй цэнгээнт бүжиг явуулж байгаарай.
2015-04-10