Фэррелл Уилямс “McDonald’s”-д ажилладаг байжээ

img

 

“Happy” дуугаараа алдаршсан, дуучин Фэррелл Уилямс “Three time’s” шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ нэрд гарч алдаршихаасаа өмнө юу хийж, амьдралаа яаж залгуулдаг байснаа ярьжээ. Тэрбээр “Үнэнийг хэлэхэд, би 19 настай байхдаа “McDonald's” компанид ажилд орж байлаа. Харамсалтай нь хоёр сарын дараа ажлаасаа халагдсан. Учир нь би тахианы мах идэхдээ сайн байсан ч ажилдаа тун муу байсан. Ажлаас халагдсаныхаа дараа би дахин “McDonald's”-д ажилд орсон. Дахиад л халагдсан. Бараг таван удаа ажлаасаа халагдсан. Би эргэн орохыг хүссэн ч надад гайхалтай боломж олдсон. Учир нь би нэг продюссертэй гэрээ байгуулж, мөрөөдлөө биелүүлэх боломж олдсон” гэж хэлжээ.

 

Фэррелл Уилямс 2006 онд “McDonald's”-д  ажиллаж байсан тухайгаа өгүүлсэн “Im Loving It” гэх дуугаа бичиж, улмаар дуучин Жастин Тимберлэйкээр дуулуулсан юм. Энэхүүг дуу нээлтээ хийсний дараа “McDonald's” сүлд дуугаа болгосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ