Арменчууд Кимийг “тэнэг хүүхэн” гэжээ

img

Реалити шоуны од Ким Кардашиан гэр бүлийнхээ хамтаар Армен улсад иржээ. Тэрбээр “GQ” сэтгүүлийн зураг авалтын хүрээнд тус улсад ирсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ким Христийн сүмд зургаа авахуулж, арменчуудын дургүйцлийг хүргэсэн байна. Зураг авалт явагдсан сүмийн гадна олон зуун хүн дургүйцлээ илэрхийлж, Кимийг “тэнэг хүүхэн” хэмээн шүүмжилжээ.  Кардашиан Армен гаралтай бөгөөд түүний эцэг нь Армен, ээж нь Америк билээ.

 

Зураг авалт дууссаны дараа Ким, нөхөр, охиныхоо хамтаар машинд суух үед сүмийн гадна цугларсан арменчууд эмх замбараагүй байдал үүсгэхийг завдсан байна.  Ким твиттертээ “Тэр хүмүүс яагаад уурлаад байгааг нь ойлгохгүй байна. Миний биеэр армен цус урсч байгаа. Тиймээс би энэ улсын иргэн” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ