Крис Браун эмчилгээнд явна

Дуучин Крис Браун ирэх сараас эхлэн нэг сарын хугацаанд хар тамхины эсрэг эмчилгээнд явахаар болжээ. Тэрбээр Нью Йоркт төвтэй хар тамхины эсрэг төвд хэвтэн эмчлүүлэх аж. Дуучин залууг сэтгэл зүйчид хар тамхинаас хамааралтай болсон гэж үзсэн учир эмнэлэгт хэвтэхийг зөвлөж, улмаар зөвшөөрүүлсэн тухай “TMZ” сайт мэдээллээ.
Дуучны хэвлэлийн төлөөлөгч Николь Перна “Крис Браун сарын хугацаанд хар тамхины эсрэг эмчилгээнд явна. Эмчилгээ дууссаны дараа 14 хоногт эмнэлэгт хэвтэх болно. Тэрбээр биеэ тэнхрүүлж, хорт зуршлаасаа салсны дараа уран бүтээлдээ эргэн ирж, аялан тоглолтоо хийх болно” гэж ярьжээ.
Крис өнгөрсөн 2013 онд хар тамхины эмчилгээнд хоёр удаа, архины эмчилгээнд дөрвөн удаа, уураа барих эмчилгээнд долоон удаа хамрагдаж байсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ