Бекхэм загалмайлсан эцэг болно

img

 

Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор өнгөрсөн сард амаржиж хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Сайлор Гарднер хэмээх нэр өгсөн юм. Энэ сарын 21-нд хүүг залгалмайлах ёслол болох бөгөөд Сайлорыг хөлбөмбөгчин Дэвид Бекхэм загалмайлахаар болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү мэдээллийг жүжигчин бүсгүй баталсан бөгөөд тэрбээр “Дэвид хүүг минь загалмайлахыг зөвшөөрсөн. Хүү минь ирээдүйд түүн шиг агуу хөлбөмбөгчин болохыг үгүйсгэхгүй” гэж жиргэжээ.

 

Тэйлорын сүйт залуу Дэв Гарднер, Бекхэмийн сайн найз юм. Тэд өнгөрсөн сард Лондонд уулзахдаа дээрх саналыг хөлбөмбөгчинд тавьжээ. Бекхэм твиттертээ “Надад гайхалтай эрх олгосон Гарднерийн гэр бүлд талархаж байна” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ