Торрес “Ливерпуль”-аас явахыг хүссэн нь үнэн
Английн “Ливерпуль” багийн удирдлага довтлогч Фернандо Торресын багаасаа явах хүсэлт гаргасныг албан ёсоор баталлаа. “Өнөө орой Фернандо Торрес өөрийг нь зарахыг хүссэн өргөдлөө багийн удирдлагад албан ёсоор өгсөн. Гэвч багийн удирдлагад түүнд татгалзсан хариулт өгсөн. Фернандо манай багтай удаан хугацааны гэрээтэй. Торрес анх манай багтай гэрээ байгуулж байсан үеийнх шигээ одоо ч “Ливерпуль”-д болон хөгжөөн дэмжигчдэд нь үнэнч хэвээрээ гэж найдаж байна” хэмээн “Улаанууд”-ын албан ёсны мэдэгдэлд дурьджээ.
“Улаанууд” Луис Суаресийг авах нь тодорхой болсноос хэдхэн цагийн дараа Торрес өөрийн өргөдлөө өгсөн ажээ. Суарес Торресын хамтрагч болох уу эсвэл орлогч болохуу гэдэг нь тодорхой болоход хоёрхон өдөр үлдээд байна. Өвлийн наймааны цонх хоёр хоногийн дараа хаагдахаас өмнө “Челси” үнийн саналаа нэмэх магадлал өндөр байгаа ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ