Бяцхан ханхүүг танхай этгээд болгожээ

Британийн “ITV” телевиз тун удахгүй хатан хааны гэр бүлийн тухай өгүүлэх хүүхэлдэйн киног гаргахаар болсон юм. Тус телевиз өнгөрсөн долоо хоногт ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтоны хүүхэлдэйн хувилбарыг үзэгчдээ танилцуулсан бол өчигдөр бяцхан ханхүү Жорж Александр Луигийн хүүхэлдэйг олонд танилцуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Харин тус телевизийн үзэгчид бяцхан ханхүүгийн гадаад төрх зэрэгт дургүйцлээ илэрхийлсэн байна.
Ханхүүгийн зүүн гарын бугуй дээр шивээс болон нэрнийхээ эхний үсэгтэй хүзүүний зүүлт зүүлгэж, хөмсөгөө зангидсан байгаагаар дүрсэлжээ. Хүүхэлдэйн кинонд ханхүү аав, ээжийгээ хэл амаар доромжилж буйгаар дүрсэлсэн бөгөөд эмээ II Элизабет дээр очоод “Би хаан болохыг хүсч байна. Хурдан эндээс яв” гэж хэлжээ.
Үзэгчид бяцхан ханхүүг муу, танхай этгээд шиг дүрсэлсэн явдалд дургүйцлээ илэрхийлээд “Их Британийн баяр баясгаланг ингэж гутаах нь хууль бус” гэх мэтээр жиргэцгээжээ. “ITV” телевиз ханхүү болон хүүхэлдэйн киноны зохиол хүмүүсийн анхаарал татах гэсэн маркетинг хэмээн тайлбарласан ч олон эсэргүүцэлтэй нүүр тулсаны улмаас, хатан хааны гэр бүлээс уучлалт гуйжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ