Улсын филармони шилдэг бүтээлүүдээр “амьсгална”
Монгол Улсын филармони хоёрдугаар улирлын тоглолтоо маргааш хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Монгол Улсын филармоний уран бүтээлчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёрдугаар улирлын тоглолт дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолтоор эхлэх аж.
Энэ талаар уран бүтээлчид " Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яах аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэлд зүрхэнд хоногшсон холливуудын болон олон сайхан киноны хөгжмүүд жааз хөгжмөөр эгшиглүүлэхээр боллоо. “MOVIE SWING” тоглолт ганцхан удаа маргааш буюу дөрөвдүгээр сарын 16-ны 19 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа болно" гэв.
Тоглолтод Оскарын шагналт James Bond 007 киноны Skyfall, Breakfast at Tiffany’s киноны Moon river, The Wizard of OZ киноны Over the Rainbow, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг олон сайхан дуу хөгжмүүд эгшиглэх ба Дэлхийн алдарт “Chicago” мюзикл киноны хэсэг “All that Jazz” нь монголд 2 дахь удаагаа тайзнаа дуулагдах гэж байгаа нь онцлог юм.
Тоглолтонд Улсын Филармонийн Баянмонгол чуулга, удирдаач Б. Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од, Дуучин Л.Насанбуян, П.Өнөржаргал, С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Т.Амина /СТА/ нар оролцож киноны дуунуудыг тайзнаа амьдруулах юм байна.
Улсын филармони 2015 оны хоёрдугаар улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Гэр бүл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ.
Тус төслийн нээлтээ өнгөрсөн долоо хоногт хийсэн гэнэ. Учир нь жил бүрийн тавдугаар сард "Дэлхийн гэр бүл өдөр" болдог. Энэ хүрээнд филармоний хамт олон монголын залуу гэр бүлд гоо зүйн төлөвшил олгох, ард иргэд , өсвөр үеийнхэнд гэр бүлийн үнэ цэнийг ойлгон, таниулах зорилготой ажээ. Тиймээс ирэх тавдугаар сарын 15, 16-нд "Бид нэг гэр бүл" нэртэй тоглолтоо хийхээр зэхэж байна.
Улсын филармоны 2015 оны хоёрдугаар улирлын тоглолтын хуваарьтай танилцъя.
Дөрөвдүгээр сарын 16-нд 19.00 цагт Movie swing” киноны дууны хөгжмийн үдэш
Дөрөвдүгээр сарын 17, 18-нд 19.00 цагт “Novel melody” морин хуурын цөөхүүл хөгжимчдийн шинэ уран бүтээлийн концерт
Дөрөвдүгээр сарын 22-нд 19 цагт "Францын хөгжмийн үдэш" Францын удирдаач Шарли Барбиетай хамтарсан тоглолт
Тавугаар сарын 7-нд 19.00 цагт “П.И.Чайковский 5-р симфони” бүтнээрээ
Тавугаар сарын 9-нд 19.00 цагт “Поклонимся” Ялалтын 70 жилийн ойд зориулсан тоглолт
Тавугаар сарын 15, 16-нд "Бид нэг гэр бүл" Дэлхийн гэр бүлийн өдөрт зориулсан тоглолт
Тавугаар сарын 22, 23-нд "Өнө мөнхийн эгшиглэн" тоглолт
Тавугаар сарын 28-нд "Амьтдын ертөнц" морин хуурын чуулгын тоглолт
Тавугаар сарын 30-нд "Хувдай ишигний паян" симфони үлгэр
Зургадугаар сарын 25-нд "Миний эх орон" Улсын филармоны гоцлол дуучин С.Баттулгын бие даасан уран бүтээлийн тоглолт
Билетийг Филармонийн кассаар борлуулж байгаа бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлаарай
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ