“Ариун хаврын тахилга” Улаанбаатар чуулгад болно

И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” балет энэ сарын 24, 25-ны өдөр 19:00 цагт Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.
“Ариун хаврын тахилга” балет нь 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулсан бүтээл юм. Харин энэ удаа Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй “Хангарьд” үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглох гэж байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулж буй хэрэг юм.
Хөгжмийг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУ-ын УГЗ, удирдаач Н.Туулайхүү “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг удирдан тоглуулахаар болжээ.
“Ариун хаврын тахилга” балетыг 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ