Ц.Энхбаяр: Ч.Амарболд нар долоон сар хавтаст хэрэгтэйгээ танилцаж байв

img

2008 оны УИХ-ын сонгуулийн дараахь үймээний үеэр галт суманд өртөж амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав хохирогч Ц.Энхбаяр манай сайтын шууд чатад оролцож байна. -Таван хүн амь үрэгдсэн хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг саяхан шүүх рүү шилжүүлсэн гэсэн.  Та хохирогч нартайгаа холбоотой байгаа юу? -2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр амь үрэгдсэн таван хүний ар гэрийнхэн бүгд хоорондоо холбоотой байгаа. Нэг хохирогч маань Бугантад амьдардаг. Шаардлага гарвал бид утсаар ч ярьж холбогддог. -Хохирогч  нартайгаа ойрын хугацаанд ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ? -Шүүхээс ямар шийдвэр гарахаас хамаарч хохирогчид бид цаашдаа яаж ажиллахаа шийднэ.  Нэгэнт  энэ хэргийг шүүх рүү шилжүүлсэн юм чинь хохирогчид учраас шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй. Шүүх хэр зэрэг шударга шийдэх юм, харж л байя. -Та хавтаст хэрэгтэй хохирогчийн хувиар танилцсан уу? -Нийслэлийн Прокурорын газрын хяналтад  хэргийг шилжүүлэхийн өмнө Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд очиж хэргийг уншиж танилцсан. - ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нар хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй байхад шүүх рүү шилжүүлчихлээ гэсэн мэдээлэл цацагдаад  байсан л даа. Үнэн болов уу? -Хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нар  хавтаст хэргээ прокурорын хяналтад шилжихээс өмнө 14 хоногийн хугацаанд хэрэгтэйгээ танилцсан гэсэн байх. Ер нь бол  Өршөөлийн хуульд хамрагдахаас өмнө Ч.Амарболд нар долоон сарын хугацаанд хэргээ уншиж танилцаад гарын үсэг зурсан байдаг юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чи одоо тэнэг юм уу. Өршөөлийн хуульд хамрагдаад хэргийг дахин сэргээн шалгахаар дахин хавтаст хэрэг нэмэгддэг юм байгааздээ. Өмгөөлөгч юм бол наад бөндөгрөө ажиллуулаач
2012-01-09
энэ нэг тэнэг нөхөр хүүхэд нь амь насаа алдсан биш үндэсний баатар болох нээ, Танай хүүхэд яах гэж тэр үймээний үеэр тэнд явж байсан юм, үл бүтэх нөхөр л байсан байж таарна, ер нь тэр үеэр ажил хөдөлмөртэй, ёс суртахууны доголдол байхгүй хүмүүс, тэдний хүүхдүүд ерөөсөө өртөөгүй шүү дээ, дандаа л гудамжны банхрууд, ажилгүй архичид,хийх юмгүй гиюүрэгчид, нам дагаж салбагнагчид, гэмт хэрэг үйлдэгчид л цугласныг олон түмэн мэднэ, харин хөөрхий минь чамд 5О сая төгрөг авч өгсөн биш үү Түүнийг дуугүй цуслаад байж бай,
2012-01-04
Монголчууд нүгэл нүдээрээ гардагийн юм гэж ярьдагийн. Ард түмэн уруугаа буугаар буудах тушаал өгсөн Баяр Мөнх-оргил нар нүгэлээ наминчлах өдөр ирнэ дээ. сайхан залуугийн лтан амиар босгосн байшингаа тусгаар тогтнолын ордон гээд байгаа юм даа. Энэ хэдэн цагдаа нар ч гэсэн хүний өмнөөс худлаа ярьж мэдүүлэг өгсөөө сүүлд нь дарамтанд орсн гэж булзана. харин тэр үед онц ноцтой гэмт хэргийг мэдсээр байж санаатайгаар нуун дарагдуулах гэж оролдсон гэж зүйл ангийг нь нэмэх хэрэгтэй дээ
2012-01-04