Үзэсгэлэнт бүсгүйчүүд хамтдаа алжаалаа тайлжээ
Олны танил бүсгүйчүүд дунд хөөрхөн царай, гоо үзэсгэлэнгээрээ бусдаас ялгардаг бүсгүйчүүд цөөнгүй байдаг. Тэдний төлөөлөл болох жүжигчин бүсгүйчүүд болох Б.Хулан, О.Дөлгөөн нар хамтдаа өдрийн алжаалаа тайлжээ.
Хамдаа амарсан зургаа "Мөрөөдлийн театр"-ын залуу жүжигчин О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа дэлгэжээ.
О.Дөлгөөний хувьд өнгөрсөн жил гаруйн хугацаанд хувийн амьдралдаа ихээхэн анхаарч, хөөрхөн хүү төрүүлсэн. Харин саяханаас хамтлагийнхаа "Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь" шоу тоглолтод оролцож эхэлсэн.
Харин жүжигчин Б.Хулангийн хувьд сүүлийн үед тайзны уран бүтээл гэхээсээ илүү дэлгэцийн уран бүтээлд тоглох болсон. Тэрбээр хамгийн сүүлд "Донор" хэмээх уран сайхны кинонд тогложээ.
Ямартаа, үзэсгэлэнтэй авъяслаг бүсгүйчүүддээ урлагийн өндөр амжилт хүсье.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ