Ц.Энхбаяр: Үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагчдын хэргийг түдгэлзүүлсэн

img

-Үймээнээр хүүгээ галт зэвсэгт өртөж амь үрэгдсэнээс хойш хошууч генерал Ч.Амарболд нартай уулзаж байв уу? -Генерал Ч.Амарболд манай нутагт олон жил цагдаагийн хариуцлагатай алба хашиж ирсэн хүн. Би ганцаарчилж уулзаж үзээгүй. Саяхан нөгөө хэрэг юу болж байна гэж асуух санаатай Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд очтол Ч.Амарболдой таарч мэнд мэдээд өнгөрсөн. -Та хавтаст хэрэгтэй танилцсан хүн. Мэдээлэл сайтай байгаа байлгүй. Ер нь өнгөрсөн жил шалгаж байсан энэ хэрэгт хэр ахиц гарсан байна вэ? -Хуульч, шүүхч нар бол өөр нүдээр харах байх. Миний хувьд хэдийгээр прокурор энэ хэргийг нотлох хангалттай баримт бүрдсэн гэж хэлж байгаа ч яг Доржсүрэн гэдэг хүнийг Бат гэдэг цагдаа буудсан гэдгийг тогтоогоогүй шүү дээ. -Цагдаагийн албан хаагчдад хүний амь насыг бүрэлгэсэн гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн шүү дээ? -Тухайн үед  үүрэг гүйцэтгэж байсан хэд хэдэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 буюу хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн. Гэхдээ  албан хаагчдын хэргийг цагдаагийн дарга нарын хэргээс тусгаарлаад түдгэлзүүлсэн. -Тэгэхээр одоо Сүхбаатар дүүргийн шүүхэд дарга нарынх нь хэрэг шүүгдэнэ гэсэн үг үү? -Тиймээ. Цагдаагийн албан хаагчдын хэргийг бол прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд дарга нарынх нь хавтаст хэргээс салгаад түдгэлзүүлсэн гэж сонссон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ