Ерөнхий сайд эзгүй байна
2015-04-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын хуулийн талаар мэдээлэл хийхээр товлосон байлаа. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хуралдааны эхэнд:

 

-Өнөөдрийн Ерөнхий сайдын цагаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд, Шадар сайд байхгүй, Сангийн сайд ОУВС-гийн уулзалтад оролцож байгаа. Тиймээс “Ерөнхий сайд”-ын цагийг хойшлуулж өгөхийг хүсч байна” гэсэн горимын санал гаргасан юм.

 

С.Баярцогт гишүүний горимын саналыг гишүүдийн олонх нь дэмжив. Тиймээс Ерөнхий сайдын мэдээллийг дараагийн долоо хоногт шилжүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж эхэллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин