Найздаа дэлгүүр бэлэглэв

“Хилтон” зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон Нью Йорк хотноо охидод зориулсан барби болон хүүхэлдэйгээр дагнасан “Barbie face” гэх дэлгүүрээ нээсэн тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Энэхүү дэлгүүрт 500 гаруй төрлийн барби худалдаалагдаж байгаа гэнэ. Үнийн хувьд 14-1000 ам.доллароор зарагдаж байна. Тэрбээр зарим барби болон хүүхэлдэйний хувцсыг урласан бөгөөд өөрөө дэлгүүрийнхээ менежерээр ажиллах аж. Харин тус дэлгүүрийн эзнээр түүний дотны найз Майкл Радаргу ажиллахаар болжээ.
Парис найздаа төрсөн өдрийг бэлэг болгож ийнхүү дэлгүүр бэлэглэсэн байна. Тэрбээр твиттертээ “Хамтдаа охидыг байлдан дагуулья. Бид чадна. Хонгорхон барби минь” гэж жиргэжээ. Парис Хилтон 2005 , 2009 онд Нью Йорк хотод охидод зориулсан дэлгүүр нээж байсан ч тун удахгүй хаалгаа барьж байсан юм. Учир тоглоомны үнэ хэтэрхий өндөр байснаас болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ