Францын хөгжмийн үдэш эгшиглэнэ

img

Монгол улс дахь Франц улсын элчин сайдын яамны урилгаар удирдаач Шарли Барбие манай оронд ирээд байгаа билээ.

 

Тэрээр Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Хөгжим Бүжгийн коллеж, Сити дээд сургуулийн оюутнуудтай хамтран Францын сонгодог хөгжмийн гоо сайхан, уран тансаг аялгууг үзэгч та бүхэнд толилуулах “Францын хөгжмийн үдэш” тоглолтын бэлтгэлдээ ороод байна.



Тоглолт энэ сарын 22-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглоно. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ