-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хохирогчидтой хэр ойр ажилладаг юм бол оо?
-Үймээнээр галт зэвсэгт өртөж амь үрэгдсэн таван хүний ар гэрийнхэнтэй хамгийн ойр байсан хүн Х.Тэмүүжин гишүүн. Х.Тэмүүжин гишүүн үймээний дараа олон арван хохирогчидтой уулзаж байсан гэдэг юм билээ. Өөрөө ч Хүний эрхийн дэд хороог ахлаж ажиллаж эхэлсэн л дээ.
-Тэр саяхан галт сумны хонгио, тэмдэглэл хөтөлсөн дэвтрийг олон нийтэд дэлгэсэн. Зарим хүмүүс түүнийг сонгуулийн шоу хийж байна гэж хардахад хүрч байгаа?
- Өнгөрөгч 2008 онд тэр баримтуудыг Ерөнхий прокурорт хүргүүлсэн юм билээ. Гэтэл тухайн үед нь яг энэ хэргийг хяналтын шатанд Өршөөлийн хуульд хамруулж орхисон. Мөн цагдаагийн албан хаагчдын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэр үе таарсан. Өнгөрсөн жилээс хэргийг сэргээн шалгаж эхлэх үеэр бол тэр баримтуудыг олонд дэлгэх боломжгүй. Учир нь мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлөх оролдлого хийсэн гэж буруутаж болно шүү дээ.
-Та тэр баримтуудыг өмнө нь мэдэж байсан уу?
-Мэдэж байсан л даа. Хавтаст хэргээс харж байхад цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэсэн гэдгээ хүлээсэн хэд хэдэн хүн байдаг юм билээ.
-Яг ямар албан хаагч хэргээ хүлээсэн байх уу?
- Үймээний үеэр галт зэвсгийг хүн бууд гэж цагдаагаас тарааж өгсөн. Тэгээд “сумаа ахиухан аваарай” гэж хэлж байсан гэж мэдүүлсэн байна лээ. Тэгэхээр ахиухан хүн буудах байж.
-Нөгөө тэмдэглэл хөтөлсөн цагдаа юу?
-Тэр цагдаагийн албан хаагчаас гадна гурван албан хаагч, нэг офицер мэдүүлэг өгсөн шиг санаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ