“3 найз: Яасан байх нуу?” өнөөдөр нээлтээ хийнэ

img

Ямар ч асуудал үл салгах үүрдийн нөхөрлөл, хайр дурлалын төлөөх хөгжилтэй атлаа ширүүн тэмцэл, бүтэлгүй гурван найзын аз жаргал, адал явдлыг харуулсан “3 найз: Яасан байх нуу?" урахн сайхны кино өнөөдөр Тэнгис, Өргөө кино театрын дэлгэцнээ нээлтээ хийнэ. 

 

 

Уг кино өнгөрсөн жилийн хавар олон ангит киногоороо үзэгчдийн хүртээл болж та биднийг хөгжөөж чадсан билээ.

 

 

Хоёр ч үзэсгэлэнт бүсгүйг араасаа гүйлгэж чадсан, толгой сайтай Төгөлдөр, будлианы эзэн, бүтэлгүй нэгэн ч бусдыг гэсэн сайхан сэтгэлтэй Санчир, хүүхэмсэг залуу Цэрэндалай нарын адал явдлыг бүх насны үзэгчид анги алгасалгүй шимтэн үзсэн гэхэд хилсдэхгүй.

 

 

Телевизүүдийн рейтингийг тогтоодог “Максима медиа”-гийн судалгаагаар “Гурван найз” олон ангит кино 2014 оны тэргүүлэгч контентуудын нэг болж чадсан гэдэг. Кино дэлгэцнээ гарсан үе буюу дөрөвдүгээр сарын оргил цагийн дунджаар 25-34 насны үзэгчдийн дунд 2014 оны турших хамгийн өндөр рейтинг авсан тохиолдол болжээ. Энэ нь ч үүднээс Монголын телевиз, контентын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл болсон юм.

Б.Дэжид

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгүүлч:
НЭРЭЭ ЗАСАЖ ЗӨВ БОЛГООД, АРД ТҮМНЭЭС УУЧЛАЛТ ГУЙСАНЫ ДАРАА МЭДЭЭ БИЧЭЭРЭЙ ДЭЖИД ЭЭ. Дэжид минь чи сэтгүүлч мөн биз дээ.
2015-04-22
Bts:
Киноны нэр нь Яасан байхнуу байхдаа яах вэ дээ. Зөв ярьж, зөв бичиж чадахгүй байж яаж кино зохиол бичдэг байна аа. Нөгөө зохиолчид бид хэл бичигийн манаач гэж чээжээ дэлддэг чинь яасан бэ? Одооны хүүхдүүдийн аман яриаг хэл зохиолд ингэж тусгах нь ирээдүйн монгол хэлийг мөхөөх болно гэдгийг мэдэхгүй байна уу? мэдээг бичсэн Дэжид гуай энэ талаар бодож үзсэнгүй юу
2015-04-22
Монгол хүн:
Наад нэрийг чинь хараад бүр нэг дургүй хүрээд байсан юм. Та нар соёл түгээгчид юм уу. хэл, соёлыг гутаан доромжлогчид юм уу. Яагаад гэж асуух байх. 3 найз яасан байх нь уу гэдэг өгүүлбэр монгол хэлэнд байхгүй шүү. Харин 3 найз яасан байх нь вэ гэвэл болох юм. Бас өгүүлбэрийг тоогоор эхэлдэггүй биз дээ. Би хэлний мэргэжлийн хүн биш. Гэхдээ та нарт заах чадвар бол байна. ХҮМҮҮСЭЭ энэ киног бүү үзээрэй. Нэр нь зөв болсоны дараа үзэцгээе.
2015-04-22