Ц.Энхбаяр: Миний хүүг буудсан эзнийг олоогүй

img

-Хэрэв шүүхээр галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нар хүн буудсан буудаагүйгээ тогтоолгохгүй юм бол энэ хэрэг яаж эцэслэн шийдэгдэх юм бэ? -Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба цагдаа нар хүн буудсныг тогтоосноо хамгийн том амжилт гэж үзэж байгаа. Аргагүй л дээ хөдлfшгүй баримтаар тогтоогдсон гэж үздэг юм билээ. Гэхдээ хэн гэдэг цагдаа хэнийг буудсан гэдгийг бол тогтоох боломжгүй. Нэг тийм бөөрөнхийлөөд өнгөрч байгаа юм шиг санагдсан. Бодвол дээрээсээ их дарамт шахалт ирдэг байх. Миний хүүг буудсан эзнийг олоогүй. -Хохирогчид бол буудсан эзнийг олж өгөхийг л хүсч байгаа биз дээ? -Тушаал өгч гал нээсэн эзнийг тогтоож өгөөч гэж хүсээд байгаа юм шүү дээ. Тэрнээс тушаал биелүүлсэн цагдаагийн албан хаагчдыг заавал шоронд суулгах гэж хүсээгүй. Үнэхээр шударгаар тушаал өгсөн   эрх мэдэлтнүүд буруугаа хүлээхийг л бид хүлээж байна. - Яг тушаал өгсөн гэдгийг хэргийг шалгах явцад гэрчилж мэдүүлэг өгсөн хүн бий юу? -Байхгүй, Ч.Амарболд нар ч тушаал өгөөгүй гэдэг юм билээ. Хэн хүн бууд, монгол хүнээ бууд гэдэг аймшигтай тушаал  өгсөн нь одоо хүртэл олдохгүй байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sanjiin bayr tushaal ogson shuudee oilgomjtoi shuudee
2012-01-04
ta tuhain uyeiiin tagnuuliin baiguullagiig shalguulaacheee.buu zevseg taraaj bgaag medseer bj amaa hamhiaad suuj bsan shy, odoonii darga ni.hervee tagnuul huuliin daguu galt zevseg taraaj bgaag niited medegdsen bol tavan hynii ami yregdehgyi bsan shy!ta ene talaar yu gej bodoj baina?
2012-01-04