Жүжигчин Б.Навчаа уучлалт гуйлаа

Жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэгчдээсээ уучлалт гуйлаа.
Тэрбээр “МN25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлэгт оролцож байх үедээ өрсөлдөгч Г.Эрдэнэтунгалагийг “Хөргөгчөөр нь нэг сэмж, нэг муу уушгихан гэдэг шиг. Тэр бол ядуу сэтгэлгээ л дээ. Хүн ядуу байлаа гээд гэдэс дотор авч идэх ёстой биш” хэмээн хэлсэн нь үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн.
Энэхүү нэвтрүүлгийг үзсэн зарим үзэгчид “Цувдай идэв дээ. Ядуу сэтгэлгээ шүү” хэмээн бичиж эхэлсэн юм.
Тэгвэл тэрбээр үзэгчдээсээ ийнхүү уучлалт гуйсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ