”Гурван найз” ингэсэн байх нь

img

“Боловсрол” телевизээр үзэш бүр үзэгчдийг байлдан дагуулсан гурван найзын адал явдал дахин үргэлжилж байна. "Эмоци" продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар "Гурван найз яасан байх нь уу?" хэмээх бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны киногоо үзэгчдэдээ толилуулахад бэлэн болжээ.

 

“Кистоун” фильмс, “Эмоци” продакшны хамтын бүтээл “Гурван найз: Яасан байх нь уу?” уран сайхны кино өчигдөр “Тэнгис” кино театрт 16:30 цагаас, “Өргөө-1” театрт 20:00 цагаас тус тус нээлтээ хийлээ.

 

Улаан хивсний ёслолд гол дүрийн жүжигчид болох О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар болон жүжигчин Б.Баатархүү, Ш.Алтанцэцэг, Г.Нарансолонго, Б.Ариунцэцэг, Б.Баярмаа зэрэг жүжигчдийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. Энэ үеэр киноны дуу болох “Үүрд хамт” дууг “Бид 4” хамтлагийнхан дуулсан бол, дуучин Цэцэ, Цэлмүүн, “Люмино” зэрэг хамтлаг дуучид шинэ уран бүтээлээ сонсголоо. 

 

Энэ үеэр Эмоци” продакшны захирал Д.Түвшинтөр "Гадны сериал тэр тусмаа солонгос киноноос уяатай байдаг үзэгчдийг "Гурван найз" олон ангит кино өөртөө татаж, найз нөхдийн үеэрхэл үнэ цэнийг хөгжилтэйгээр дэлгэн харуулж чадлаа. Манай энэ кино өмнөх 40 ангит кино зохиолоосоо өөр шинэлэг адал явдалтай" хэмээн тодотгож байсан юм. Мөн "Чадварлаг уран бүтээлчдийн бүтээсэн дүрүүд, хөгжилтэй, хөгтэй адал явдал үзэгчдэд инээд хөөр бэлэглэхийн зэрэгцээ нөхөрлөлийн үнэ цэнэ, мөн чанарыг харуулна" гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.

 

"Гурван найз яасан байх нь уу? кинонд "Эмоци" продакшины залуу жүжигчид тоглохоос гадна жүжигчин Т.Бархүү, А.Туяа, "Маск" продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ. Кино зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, зохиолч Ж.Оргил нар хамтран бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ.

 

Гурван найзын адал явдал “Гурван найз яасан байх нь уу?” киногоор өндөрлөхгүй гэнэ. Тэдний адал явдлууд цааш үргэлжилсээр байх бөгөөд “Гадаадад яасан байх нь уу?”, “Баруун этгээдэд зорчсон нь” гэх мэтээр дараа дараачийн үйл явдлуудыг үзэгчдэдээ хүргэхээр зорьж байгаа гэсэн шүү.

 

Хүүхнүүд хөл алдан гүйдэг сайхан төрсөн Төгөлдөр, охид бүсгүйчүүдийн араас гүйх овжин сэргэлэн Цэрэндалай, үргэлж л бүтэлгүйтэх үнэнч сэтгэлт Санчир нарын цоо шинэ адал явдлыг “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”, “Хүннү”-гийн дэлгэцээр үзээрэй.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөнхшүр:
Ёстой гоё кино болсон байна лээ
2015-04-26
мөнхшүр:
Ёстой гоё кино болсон байна лээ
2015-04-26
goomoo:
goomoo
2015-04-24
goomoo:
goomoo
2015-04-24
kino shuumjlegch:
suuliin ueiin zaluus heterhii ih solongos kino uzseneesch yumuu ene suuld garch bgaa kinonuud ulaml goomoorood bh shig sanagdahiin er em n medegdehgui esvel heterhii ih hariinhaniig duuraigaad bh shig
2015-04-24
goomoo:
goomoo
goomoo:
goomoo
t1:
чамайг ерөөсөө ойлгосонгүй яасан их алдаатай бичсэн юм бэ дээ
2015-04-24
Zaluu:
Naransolongo Oyuntuul goe haragdaj bna., Oyuntuul Facebook hayg bdaggui ym baihdaa., Amjilt husie busguichuuudee!
2015-04-23
Монгол:
Яасан байхав гэж байгаа юм болов уу? Одоогийн эргүү үе тэр чигээрээ яах вэ? гэдгийг яах уу гэж ярьдаг бичдэг болсон бхйсан. Тэр утгаар нь ч ойлгохгүй байна????
2015-04-23
t1:
чамайг ерөөсөө ойлгосонгүй яасан их алдаатай бичсэн юм бэ дээ
Монгол:
Яасан байх нь уу? гэж юу гэсэн үг юм бэ? Миний заалгасан монгол хэлний дүрмээр ерөөсөө ойлгогдохгүй л юм байна.
2015-04-23