Г.Анхбаяр: Ким Кардашиантай порно кинонд тогломоор байна

“Луйврын хот” кино хийж, АН-д хулхидуулсан хэмээн гомдоллож, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-д зүтгэсэн жүжигчин Г.Анхбаяр “Гурван найз” кинонд “Цэрэндалай буюу Цэкү”-гийн дүрд тоглосон. Түүнтэй уран бүтээлийнх нь цөөн хором талаар ярилцлаа.
-Юуны өмнө “Гурван найз яасан байх нуу” уран сайхны киноны нээлтээ хийж байгаад баяр хүргье. Өөрийнхөө тоглосон киног үзэгчдийн суудлаас үзэхэд ямар санагдав. Анхны сэтгэгдэлээ хуваалцаач?
-Баярлалаа. Өнөөдөр манай “Гурван найз” киноны хамт олны бас нэг баярт үйл явдал тохиож байна. Киногоо үзэгчдийн суудлаас үзэхэд үнэхээр сайхан, сэтгэл хөдөлж байна. Кино хийхэд жүжигчдээс гадна маш олон уран бүтээлчид ажилладаг.
Тухайлбал, найруулагч, зураглаач, нүүр хувиргагч, гэрэлтүүлэгч гэх мэт олон хүний хөлс хөдөлмөр шингэдэг. Үүнээс гадна бидний уран бүтээлийг дэмжигч, ивээн тэтгэгч олон байгууллага байдаг. Тэр бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Энэ уран бүтээл миний 7-8 дахь уран бүтээл байх.
-Танай киног үзэж суухад нөхөрлөлийн үнэ цэнэ, хүн чанарыг харуулж байна. Г.Анхбаярын хувьд нөхөрлөл гэж чухам юу вэ?
-Хүний найз нөхөд гэдэг бол хүний амьдралын хамгийн чухал хүмүүс байдаг. Хүнд төрөхөөс үхэх хүртлээ гэр бүл, найз нөхөд, хайр дурлал зэрэг олон зүйлтэй учирч, тулгардаг. Энэ бүхэндээ үнэнч байх, хамтдаа амьдралаа тууна гэдэг бол хамгийн гайхалтай зүйл. Миний амьдралд найз нөхөр гэдэг хамгийн үнэтэй, чухал зүйл байдаг. Тийм ч учраас маш надад маш олон найз байдаг байх. Би тэр бүх найздаа итгэдэг.
-Таныг үзэгчид маань “Гурван найз” киноны Цэкүгийн дүрээр төсөөлдөг. Г.Анхбаяр Цэкүтэй хэр адилхан ааш араншинтай хүн бэ?
-Уг нь би чинь их даруухан хүн шүү дээ /инээв/. Хүмүүс миний тоглосон дүрээр миний зан чанарыг тодорхойлдог байх. Магадгүй “Шоу биз”-ийн хөтлөгч хийдэг болохоор “сахилгаггүй” залуу гэж боддог байх. Амьдрал дээр над шиг даруухан залуу байхгүй.
“Гурван найз” киноны Цэкүгийн дүрд жилийн дараа эргэн тоглож байна. Энэ дүрдээ тоглохын тулд сэтгэлзүйдээ нэлээд бэлтгэл хийсэн.
-Жүжигчин Г.Анхбаяр “Эмоци” хамтлагт харъяалагдаж уран бүтээлээ хийж байгаа юу?
-Үгүй. Би чөлөөт уран бүтээлч.
-Та нэг хэсэг улс төрөөр явсан. Залуустаа хандаж, ямар уриалга гаргамаар санагддаг вэ?
-Сүүлийн үеийн залуус маань үнэхээр соёлтой болсон. Би өөрөө залуу хүн байж, хүмүүст зааж сургах нь ч хаашаа юм /инээв/. Залуус маань ийм байгаасай, тийм байгаасай гэж ярих дургүй. Ийм үзэл бодолтой явдаг.
-Уран бүтээлч хүнтэй уулзсаных ямар дүрд тоглож үзэхийг хүсдэг вэ?
-Яг үнэндээ, Ким Кардашиантай порно кинонд тогломоор байна /инээв/.
-Жүжигчид чинь түүхэн киноны тийм дүрд тоглох юмсан гэдэг юм билээ?
-Одоохондоо тийм бодол байхгүй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ