Ц.Энхбаяр: Тэр хүний аюулгүй байдлыг бодох хэрэгтэй

img

-Анх энэ хэргийг шалгаад буруутай этгээдийг бараг тогтоочихоод байтал дээрээс тушаал өгч хэргийг хаах  үед нэг шударга мөрдөн байцаагч хэргийг нуун дарагдуулах нь гэж мэдээд галт сумны хонгио зэргийг нууж авч үлдсэн гэсэн мэдээлэл бий. Таньтай тэр хүн уулзсан уу? -Таван хүн амь үрэгдсэний дараахнаас эхлээд Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан хэрэг дээр ажиллаж эхэлсэн гэсэн. Тэр үеэр цагдаа нар хүн буудсаныг хөдөлшгүй баримтаар тогтоочихсон байхад нь дээрээс нь тушаал өгөөд хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу татчихсан юм билээ. Яг энэ хэрэгт ажиллаж байсан мөрдөн байцаагч надтай нэг удаа уулзаад хэлж байсан. Ер нь цагдаа нар галт зэвсэг хэрэглэж хүн буудсан нь тогтоогдчихсон шүү гэж. -Тэр шударга мөрдөн байцаагч Х.Тэмүүжин гишүүнд галт сумны хонгиог өгсөн юм болов уу? -Х.Тэмүүжин гишүүнд галт сумны хонгио өгсөн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан надтай уулзахдаа хавтаст хэрэгт галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон шүү гэдгийг л хэлж байсан. Би тэр хүний талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Мэдээж тэр хүний аюулгүй байдлыг бид бодох хэрэгтэй.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ