Жеймс Бонд эмнэлгээс гарчээ

img

Тагнуулч “Жеймс Бонд 007” цувралын од жүжигчин Даниел Крег эмнэлгээс гарч, зураг авалтдаа эргэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ сарын эхээр Лондонд болсон зураг авалтын үеэр өвдгөө гэмтээж, эмнэлэгт хүргэгдсэн юм.

 

Даниел хагалгаанд орсон бөгөөд саяхныг хүртэл тэргэнцэртэй байжээ. Жүжигчин эр Нью Йорк хотноо байрлах нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн аж. Тэрбээр өнөөдөр Лондон явж, зураг авалтадаа оржээ.

 

Гол дүрийн жүжигчин бэртсэн учир “Жеймс Бонд”-ын шинэ цуврал “Спектр”-ийн зураг авалт өнөөдрийг хүртэл зогсоод байсан юм. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “Жүжигчний биеийн байдал хэвийн байгаа. Гэхдээ зураг авалтын зарим хэсэгт Даниел Крегийн оронд орлон тоглогч оролцохоор болсон” гэж мэдэгджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ