”Учрал”-тай учраарай

img

Aurora Films-ын зургаадахь бүрэн хэмжээний "Учрал" уран сайхны кино өнөөдөр бүх кино театруудаар нээнэ.

 

Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөн тэртээ улиран одсон учралын дурдатгалыг сэргээх тус киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, хоёрдугаар найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Г.Хосбаяр ажиллан хөгжмийг Л.Балхжав, С.Гантөмөр нар бичжээ.

 

Уг киноны гол дүрүүдэд О.Дөлгөөн, Т.Баттулга, Э.Алдар, Г.Анхмаа нар тоглосон байна. Харин туслах дүрүүдэд П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, Б.Базаррагчаа, Ц.Ганзориг, Ш.Алтанцэцэг, Б.Баяржавхлан, Б.Шинэбаяр, Б.Мишээл нарын чадварлаг уран бүтээлчид тоглосон нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа юм."Учрал" киног таалан соёрхож гэгээн хайрын ертөнцөөр аялаарай.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ