”Мөрөөлдийн баг”-ын дэлхийг аварсан түүх
Мөрөөдлийн театр хамтлагийн "Мөрөөдлийн баг дэлхийг аварна" хошин шоу тоглолт энэ сарын 11-нээс үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ.
Тус тоглолтод Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-үүлээс эхлээд Арго багш, мөнгө дууддаг Сарандаваа, судлаач Бат-Отгон, Чингэс хааны академийн тэргүүн Нямдаваа, Орифлеймийн Оюунгэрэл гээд олноос онцгой өөр өөрийн гэсэн содон имижтэй эрхэмүүдээс гадна МУГЖ С.Жавхлан нар оролцож байгаа юм.
Гэхдээ дээрх эрхмүүд бодитоороо тус тоглолтод оролцоогүй. Харин "Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид тэднийг нөхөрсөг элэглэн "Би хэн бэ" нэвтрүүлгийг тайзнаа амилуулсан нь үзэгчдийн сонирхлыг илүү их татаж байлаа.
Ямартаа ч, "Мөрөөдлийн театр"-ын энэ удаагийн тоглолт олон зүйлээр онцлог болж байна. Хүүхэдтэй болж урлагаасаа завсарлага аваад байсан О.Дөлгөөн болон шинэ кинонд ажиллаад түр чөлөөтэй байсан жүжигчин Батушка нар эргэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ хүч түрэн дайрч байлаа.
Тоглолт өдөр бүр 19 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тавигдаж байгаа юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ