“Punk’d” шоу дахин гарна

Жүжигчин Эштон Катчерийн хөтөлдөг “Punk'd” шоу ирэх сараас эхлэн шинэ дугаараа гаргахаар болсон байна. Холливуудын алдартнуудыг дөнгөж, тэдний жинхэнэ төрхийг илчлэх зорилготой тус шоу 2003-2007 онд “HBO” телевизээр цацагдаж байгаад зогссон билээ. 2012 оны хоёрдугаар сард Катчер шоугаа дахин гаргахаар болсноо зарласан ч нэгхэн шоуны дараа албан ёсоор зогсоосон юм.
Шоу гарахаа больсон нь Катчерийн хувийн амьдралтай холбоотой бөгөөд тэрбээр долоон жил ханилсан эхнэр Деми Мураас салсан билээ. Жүжигчин залуу өчигдөр твиттертээ ““Punk'd” эргэн ирлээ. Удахгүй уулзацгаая. Хэнийг дөнгөхийг хүсч байгаагаа надад хэлээрэй” гэж жиргэжээ.
Катчер, Мур нар тус шоуны үеэр танилцсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ