Викториа Бекхэм: Шилдгүүд хулгай хийдэггүй юм

“Spice girl’s” хамтлагийн экс гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм өчигдөр “ELLEN” шоунд оролцжээ.
-Бурхан минь Викториа студид минь ирлээ гэж үү. Хамгийн сүүлд хэзээ манай студид ирсэн билээ?
-2008 он байхаа. Сайн санахгүй байна. Гэхдээ хоёулаа гутлаа сольж өмссөн санагдаад байна.
-Тиймээ. Би саначихлаа. Чи тэр үед ягаан өнгийн даашинз өмссөн байсан?
-Үзэсгэлэнтэй харагдаж байсан байхаа. Эллен гайхалтай долоон жилийн өмнө өмссөн даашинзыг минь хүртэл санаж байна гэж үү. Агуу. Аргагүй л сэтгүүлч хүн юм даа. Дахин “ELLEN” шоунд оролцож байгаадаа баяртай байна. Мөн намайг онцолж мартаагүйд баярлалаа.
-Чамайг мартвал Британичууд намайг алах байлгүй. Үнэнийг хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн төлөөлөгчтэй чинь утсаар ярилцсан юм. “Викториа Бекхэмийг шоундаа оролцуулахыг хүсч байна” гэхэд “Уучлаарай хатагтай Бехкэм завгүй” гэж хариулсан. Урам минь үнэхээр хугарсан шүү. Гэтэл надад мэдэгдэхгүйгээр АНУ-д ирж, шоунд минь оролцохыг зөвшөөрсөнд баярлалаа?
-Элленд татгалзсан хариу өгсний оронд карьерээ өндөрлүүлсэн нь илүү амар байх. Хэвлэлийн төлөөлөгч минь надад шоуны тухай ярихад би их гайхаад “Чи юу гэж хэлсэн” гэж асуусан. “Би татгалзсан. Таныг завгүй” гэж хэлэхэд толгой дээр аянга буусан мэт хүнд цохилтод орсон. Би шууд л “АНУ явах тасалбар ав” гэж хэлээд чамд хэлэхгүйгээр Нью Йорк ирсэн юм. Одоо нэг нэгнийхээ өөдөөс хараад сууж байгаадаа баяртай байна.
-Өнгөрсөн онд өөрийн нэртэй брэндээ гаргасан. Чиний ирээдүйн мөрөөдөл юу вэ?
-Миний ирээдүйн мөрөөдөл Викториа Бекхэм гэх брэндийн хувцсыг дэлхийн бүх эмэгтэйчүүд өмсч, миний зохион бүтээсэн загварууд дэлхийг чимээсэй гэж хүсч байна. Эмэгтэйлэг харагдахыг хүссэн бүхэн миний загварыг өмсөхийг зөвлөж байна.
-Хэзээнээс загвар зохион бүтээгч болохоор шийдсэн бэ. Бекхэм таны гэнэтийн мөрөөдлийг хэрхэн хүлээн авсан?
-Би “Spice girl’s” хамтлагт дуулдаг байхдаа хамтлагийн гишүүдийнхээ хувцасны загварыг гаргадаг байсан. Хамтлаг тарсаны дараа нөхрийнхөө хувцаслалтад анхаарлаа хандуулж, хөвгүүдийнхээ стилист болсон. Миний мөрөөдөл дуучин байгаагүй ээ. Зүгээр аз таарсан юм. Харин миний мөрөөдөл загвар зохион бүтээгч байсан. Би өдөр бүр өөрөөсөө “Чамд юу хэрэгтэй” гэж асуудаг байлаа. Мэдээж хэрэг нэг л өдөр загвар зохиож, дизайнер болье гэж бодоогүй. Би хувийн бэлтгэлээ сайтар хангаж, бэлэн болсон үедээ өөрийгөө загвар зохион бүтээгч Викториа Бекхэм хэмээн олонд танилцуулсан. Анх мөнгө, эрх мэдлээ ашиглаж энэ алдар нэрийг эзэмшсэн гэж олон хүн буруутгадаг байсан. Гэхдээ одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Намайг хүндэлж, миний мөрөөдлийг хүндэтгэсэн хүмүүс олширчээ. Мөн миний тархи болон гарнаас төрөн гарсан бүтээлийг минь өмссөн охид, бүсгүйчүүд Лондон гэлгүй олон хотод ихэссэн. Мөрөөдлийнхөө дөнгөж эхлэл хэсэгтээ явж байна. Цаашилж, шинэ шат ахихын тулд өөрийгөө дайчилж байна.
-Хэрвээ олонд алдаршаагүй загвар зохион бүтээгчийн загвар танд таалагдвал та эрсдэлтэй алхам хийж чадах уу?
-Хулгай хийх үү гэж үү. Үгүй дээ. Шилдгүүд хулгай хийдэггүй юм.
-Викториа чиний бага насны мөрөөдөл сайхан нөхөр, хүүхдүүд байгаагүй гэж үү?
-Эмэгтэй хүн нөхөрт гарч, хүүхэд төрүүлэх нь байгалийн хууль. Энэ бүхэн надад тохиолдохыг би мэддэг байсан. Гэхдээ нөхрийнхөө хайрыг хүлээх, хүүхдүүдийнхээ хүндлэлийг хүлээх амаргүй даваа байсан. Заримдаа тэдэнд гомдож уйлах үе их байсан.
-Харпер мэндлэхээс өмнө та Бекхэмийн гэр бүлийн цор ганц эмэгтэй гишүүн байсан. Бекхэм хэдий таны нөхөр ч гэсэн танаас өөр зүйл бодож явдаг байх. Харин та гурван хүүгээ төрүүлсэн ч тэдний тархи нийгмээ даган хөгжиж, өөрчлөгдсөн байх?
-Тиймээ. Санал нэгдэж байна. Заримдаа би уурлаад “Би та нарыг төрүүлсэн. Тархи, сэтгэлийг чинь өөр хүн та нарт бэлэглэсэн байхаа” гэдэг. Бекхэм бид хоёр өөр хүмүүс. Бид үргэлж нэг зүйлийн тухай боддоггүй. Гэхдээ удаан хугацааны турш дэргэд нь байсаар байгаад нэг хүн болж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Бекхэм уурлах болон уйлах үедээ ямар сэтгэл хөдлөл үзүүлдэгийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Мөн хөвгүүд минь ямар хоолонд дуртай гэдгийг Бекхэм бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй.
-Бруклин их том болжээ. Ааваасаа сайхан залуу болох хандлагатай байна. Та хоёроос илүү алдаршиж байгаа?
-Тиймээ. Бруклиний нэрийг хэвлэлээр харах үед миний сэтгэл өвддөг. Хүү минь яасан юм бол гээд л.
-Хүү тань охидтой уулздаг уу. Жүжигчин Чорлектэй үерхдэг гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаад байсан?
-Бруклин 16 настай. Охидтой уулзахад хэтэрхий балчир нас.
-Гэхдээ Бекхэм та хоёр хүүгээ үдэшлэгт оролцохыг зөвшөөрдөг биз дээ?
-Залуу насыг хааж, боож болохгүй. Бид ч гэсэн залуухан, дөнгөж ургасан цэцэг байж үзсэн. Би 16 настайдаа хэн нэгэнтэй болзохыг хүсдэг байсан. Даанч намайг хэн ч болзоонд урьдаггүй байсан. Үнэхээр ичмээр.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ