Ц.Энхбаяр: Х.Тэмүүжин бол дэндүү шударга хүн

img

-Энэ хэргийг санаатай нуун дарагдуулах гэсэн оролдлого хийж байна гэж та бодож байв уу? Яг тийм. Хэргийг санаатайгаар зохион байгуулалттайгаар нуун дарагдуулах оролдлого хийж байна. Буудсаныг тогтоолоо. Гэхдээ хэний буудсан суманд хэн буудуулсан нь тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох хүсэлт тавьсан. Уг нь бол хэн буудсаныг тогтоох нь тэр мөрдөн байцаах албаны үүрэг. Зүгээр энгийн үгээр хэлэхэд бид ажлаа хийж чадахгүй байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг л тавьж байсан гэж хэлж болно. Дээд албан тушаалтнууд ч гэсэн хэргийг нуун дарагдуулах сонирхолтой далд санаа бол байсан л байж таараа. -Таныг энэ хэргийн араас хохирогчдоо төлөөлж явж байснаа иргэний хөдөлгөөнийхнийг дагаад улс төржсөн гэх шүүмжлэл ч олон нийтийн дунд бий болоод байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? - Би хэдэн хохирогч нартайгаа нийлээд  бүх шатны байгууллага яамаар орсон. Бүр ХЗДХЯ-ны гадна өвлийн хүйтэнд суулт хийсэн. Үр дүн байхгүй. Эрүүл мэндээрээ ч хохирч дуусах юм билээ. Тийм болохоор би над шиг хохирсон Хадгаламж зээлийн хоршоо, Вако орон сууцны хохирогч нартай нэгдэж “Хохирогчдын холбоо”  байгуулсан. -“Гал үндэстэн холбоо”-ны гишүүнээр хэзээнээс элссэн бэ? -Хохирогчийн холбоо байгуулаад тэмцсэн ч  бас хэвээр ээ. Үр дүнгүй л. Тэгэхээр би бодохдоо ерөөсөө  нийгмээрээ болохоо больсон учраас үндсээрээ л өөрчлөгдөх ёстой юм байна гэж бодсон. Хүмүүс шударга зүйлийн төлөө тэмцэхээр улс төр хийлээ гэж хэлэх юм. “Гал үндэстэн холбоо”-ныхонд ямар ч буруу ашиг сонирхол байхгүй. Цэвэр шударга ёсыг тогтоох, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа иргэний нийгмийн төлөөлөл. -Х.Тэмүүжин гишүүн баримт дэлгэсэн нь өөрт нь аюултай гэж болгоомжлох хүн олон байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? Монгол Улсад төрд зайлшгүй байх ёстой хүний нэг. Дэндүү шударга хүн. Харин хэт шударга байсных нь төлөө элдэв муу зүйл тохиолдох вий гэж болгоомжилдог. Та нар С.Зоригийг мэднэ. Тэр хүний хөшөөг босгосон нь учиртай. Та нар шударга байвал ийм хөшөө болно шүү гээд үзүүлэн хийгээд тавьчихаж байгаа  юм.  Би бол ингэж л ойлгож явдаг хүн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зараа:
бас л жүжиг тавьдаг нөхөр бололтой
2012-12-31
Temuujing hamgaalaltan yaraltai avah heregtei
2012-01-05
Тэмүүжинг яаралтай төрийн хамгаалалтанд авах хэрэгтэй
2012-01-05
Mundag hyn! Ynen helsen bn!
2012-01-04
Bayar l barigdsan tsagt ene buh mu muuhai buhen etses bolno doo. Namiin bairaa ch Bayarl shataasan. Molotoviin kokteil gedgiig galdan shaatag ch l uuree hamgiin sainaar medej biagaa ni ter
2012-01-04
yamar tsagdaa heniig buudsaniig olj bolno shuu dee mongold hubiin mordoh tobchood baidag bol ali hediin olchihson bgaa shuu
2012-01-04
s. bayar shuu dee
2012-01-04
S Bayar bol jinhene tsaad ezen ni shuu dee. Bayariig shiitgehgui bol shudarga yos yariad nemergui.
2012-01-04
S Bayar gedeg hun l 7 sariin 1 nii gol ezen shuu dee. Ene hun baigaa tsagt yu ch uur bolohgui
2012-01-04