Эхнэртээ гэнэтийн бэлэг барив

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр, өмгөөлөгч Амаль энэ амралтын өдөр 37 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө Италид тэмдэглэсэн байна. Клуни эхнэрийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхийн тулд Италид байрлах XVI зуунд баригдсан “The Belmond Hotel Cipriani” зочид буудлын долоон давхарыг түрээсэлж авчээ.
Тус буудлын нэг өрөө нь 477 еврогийн үнэтэй аж. Хос энэхүү буудалд хуримаа хийсэн юм. Жүжигчин эр эхнэртээ 554 мянган ам.долларын үнэтэй алмаазан шигтгээтэй хүзүүний зүүлт бэлэглэсэн байна.
Амаль твиттертээ “Бурхан минь тандаа баярлалаа. Клуниг надад илгээсэнд. Анх удаагаа ийм гайхалтай төрсөн өдрийг тэмдэглэв. Жинхэнэ гэнэтийн бэлэг байлаа” гэж жиргэсэн байна. Эхнэрийнхээ жиргээний дараа Клуни “Миний гэрэл гэгээ” хэмээн хариу жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ