Майли болзож эхэлжээ

Дуучин Майли Сайрус саяхан жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрикээс салсан билээ. Тэд зургаан сарын хугацаанд хамтран амьдарсан юм. Тэгвэл дуучин бүсгүй нэг залуутай болзож эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Майли хараахан олны танил болоогүй модель Эдвард гэх залуутай болзох болжээ. Тэд өчигдөр Майлигийн Лос Анжелес хотноо байх гэрээс нь хамтдаа гарч ирэхдээ гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Хос их дотно байсан бөгөөд гэрэл зурагчдыг харсныхаа дараа машиндаа сууцгаажээ. Майли машиндаа суусныхаа дараа цонхоо онгойлгоод “Миний шинэ хайр” гэж хашгирсан байна.
Дуучин бүсгүйн найз Сусина “TMZ” сайтад “Тэд хоёр хоногийн өмнөөс болзож эхэлсэн. Тийм ч дотно болоогүй. Ганцхан удаа оройн хоолонд орсон. Майли, Патрикээс салаад сэтгэлээр их унасан” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ