Полын охин дургүйцлээ илэрхийлэв

img

“Галзуу хурд” киноны од Пол Уолкерийн охин 15 настай Медов Уолкер твиттерээрээ дамжуулан дургүйцлээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Аавын минь нэрийг барьж, шоу хийж байгаа хүмүүс хэтэрхий их байна. Арай дэндлээ. Та нар аавыг минь амьд байхад тоодоггүй байсныг би санаж байна. Гэтэл яагаад, гэнэт өөрчлөгдөв. Миний аав тийм өрөвдөлтэй байна уу” гэж жиргэжээ.

 

Медов Уолкер “Галзуу хурд” кино багийнхан аавынх нь нэрийг ашиглаж, ашиг олохыг оролдож байна хэмээн буруутгасан байна. Охин “Вин Дизель саяхан мэндэлсэн охиндоо аавын минь нэрийг өгсөн. Мөн “Галзуу хурд 7” киноны нээлтийн үеэр “Пол бол миний сайн анд байсан” гэж хэлээд уйлсан. Бүх зүйл худлаа. Дизель оршуулах ёслолд ч оролцоогүй” гэж жиргэсэн байна.

 

Пол 2013 оны арванхоёрдугаар сард машинаараа мод мөргөж амиа алдсан билээ. Жүжигчний бүх хөрөнгө буюу 25 сая ам.долларыг Медов өвлөн авсан юм. Харин жүжигчний ээж Шерил энэхүү гэрээслэлийг хууль бус хэмээгээд ач охиноо бүх хөрөнгийг өвлөх эрхгүй гэж мэдэгдэж, шүүхэд гомдол гаргасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ