Ц.Энхбаяр: Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл шүүх хурлыг хүлээж байгаа

img

Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл болохоор байлдааны галт зэвсэг хэрэглээгүй гэдгийг нотлож чадна гэсэн мэдээллийг өгч байсан л даа? -Үймээнээр галт зэвсгийг цагдаа нар хэрэглэсэн гэдэг нь тогтоогдчихсон шүү дээ. Тийм тохиолдолд няцаалт хийхээр хэн үнэмших билээ. Ер нь бол Ж.Алтангэрэлтэй хохирогчид уулзаж байсан. Өөр зорилготой юм шиг санагдсан. Цагдаа ч хохирсон, бид ч хүнээ алдаж хохирсон болохоор хамтарч тэмцлээ илэрхийлж болох л байлаа. -Ж.Алтангэрэлийн ард өөр хүн байна гэсэн үг үү? -Анхнаасаа л  хэн нэгэн хүний эрх ашгийг хамгаалах гэж гарч ирсэн ТББ гэж ойлгодог. -Шүүх хуралд та оролцох уу. Цагдаагийн дарга нарыг яллах хэмжээний баримт хангалттай бүрдсэн үү? -Шүүх хурал болох гэж хэр сунжрахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан хохирогч нар бол шүүх хуралд оролцоно. Яллах баримт бүрдсэн учраас шүүх рүү шилжүүлсэн гэж бодож байна. Харин шүүх хэрхэн үнэн зөв шийдэхийг л хүлээж байна. Би ч ганцаараа хүлээж байга юм биш. Маш олон хүн шүүхийн шийдвэрийг харна. Бүр олон улсын хүний эрхийн байгууллагууд чих тавин хүлээж байгаа шүү дээ. Энэ хэргийг шүүх шийдвэрлэж нэг цэг тавих байх.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ