Г.Нарансолонго: Надаас хөөрхөн эмэгтэй хорвоогоор нэг байна

img

Монголын хошин урлагийн салбарт эгдүүтэй, өхөөрдөм төрхөөрөө ялгардаг СТА жүжигчин Г.Нарансолонготой амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

 

 

-“Эмоци” хамтлагийнхан хэдхэн хоногийн өмнө “Гурван найз яасан байх нь уу” киноныхоо нээлтийг хийлээ. Шинэ киног үзэгчид хэрхэн хүлээн авч байна. Энэ уран бүтээл өмнөх бүтээлүүдээс юугаараа онцлог вэ?

 

-Манай “Эмоци” хамтлаг байгуулагдаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бид тайзны таван бүтээл, телевизийн 40 ангит кино хийсэн байна. Харин энэ удаад бид “Гурван найз яасан байх нь уу” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино анх удаа хийлээ. Манай хамтлагт голцуу залуус ажилладаг. Бидэнд бусад уран бүтээлчдээсээ суралцах зүйл их байна.

 

Гэхдээ саяхан нээлтээ хийсэн бүрэн хэмжээний кинондоо үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Үзэгчид маань сайхан хүлээж авч байна. Киногоо үзэгчдэд хүргэхийн өмнө бага зэрэг айдас, сэтгэл догдлол, сандрал байсан. Үзэгчид киног маань үзээд сэтгэл хангалуун, өөдрөг гарч байгаад бидний хувьд их баяртай байна. Энэ киногоороо бид найз нөхөрлөлийн үнэ цэнэ, найзууд хамтдаа бэрхшээлийг хэрхэн даван туулж, нөхөрлөлдөө үнэнч байх, сайн найзуудын тухай үзүүлэхийг зорьсон.

 

 

-Кино зураг авалт хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

 

-Сар гаруй үргэлжилсэн. Харин монтаж, чимэглэлтэйгээ нийлээд гурван сар орчим болсон.

 

 

-“Гурван найз”-ын адал явдал цаашид үргэлжлэх үү?

 

-Үргэлжлэхгүй. Би энд нэг зүйл тодруулж хэлмээр байна. Зарим хүмүүс нэг зохиолоо нухаад хийгээд байна гэж яриад байгаа. Манай “Гурван найз” олон ангит кино 2014 оны хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарсан. Гэтэл энд тэндээс ивээн тэтгэгч байгууллагууд маань цааш нь үргэлжлүүлээч гэсэн санал нэг бус удаа ирүүлсэн л дээ.

Уг саналыг үндэслэн “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны киног хийсэн. Энэ бүтээлээрээ гурван найзын адал явдлыг бүрэн төгөлдөржүүлж, төгсгөж байгаа.

 

 

-Киноныхоо зэрэгцээ “Тоглож болохгүй тоглоом” тоглолтоо хийж байгаа. Энэ их ажлыг яаж амжуулаад байна аа?

 

-Харин тиймээ. Уран бүтээлүүд маань зэрэг зэрэг давхцаад, нэг хэсэг сандралд орлоо. Тоглолт маань эхлээд долоо ч хоноогүй байхдаа киноны нээлтээ хийлээ. Хоёр юм давхцсан чинь манай хамтлагийнхны ажлын ачаалал нэмэгдээд, их хэцүү юм байна. Цаашид ээлж ээлжээр уран бүтээлүүдээ гаргаж байя гэсэн сургамж авч байна /инээв/.

Гэхдээ яахав уран бүтээлүүд маань амжилттай болж байгаа нь сайхан байна.

 

 

-“Х-Түц” хамтлагаас өрх тусгаарлаж, шинэ продакшн байгуулахад гадуур олон цуу яриа тархсан. Ер нь яагаад тусдаа продакшн байгуулах болов?

 

-Тийм шүү. Гадуур сайнаасаа илүү саар мэдээлэл цацагдаж байсан. Тухайлбал, цалингаа голсон, хамтлагийнхантайгаа муудалцсан гэх зэргээр бичиж байсан. Гэхдээ бидний хувьд “Х-Түц” хамтлагийнхантайгаа муудалцаж, цалин хөлсөө голсон зэрэг ямар ч асуудал байгаагүй. Ах, эгч нар маань ч биднийг тусдаа продакшн байгуулахад дуртай байсан. Хамгийн гол нь тэд бидэнд “Шувуу өдөө ургахаар үүрнээсээ нисэх нь жам. Та нарыг ойлгож байна. Хамгийн гол нь та нар сайн уран бүтээл хийгээрэй” гэж захисан. Арга ч үгүй юм “Х-Түц” бол монголын хошин урлагийн шилдэг хамтлаг. Тэдний маань хийсэн, бүтээсэн бүхэн нь чанартай байдаг. Тэгэхээр энэ нэр хүнд бүхий хамтлагаас гарсан бидний хувьд хийсэн уран бүтээл бүхэн минь сайн байх ёстой. Бидэнд муу бүтээл хийх эрх байхгүй.

 

Бид нар чинь бүгд л ажил амьдралынхаа гарааг “Х-Түц” продакшнаас эхэлж байлаа. Жүжигчин болохоос гадна хувь хүн болох хүмүүжлийг бид тэднээс олж авсан. Тийм болохоор хамтлагийнхаа ах, эгч нартаа үргэлж талархаж, хүндэлж явдаг. Хамтлагаас яагаад гарах болсон бэ гэвэл бид залуу хүмүүс учраас өөрсдийгөө сорьж үзэхийг л хүссэн юм.

 

 

-Эргээд харахад, “Х-түц”-ээс өрт тусгаарласан шийдвэрээ оновчтой байсан гэж үзэж байгаа юу?

 

-Ер нь оносон гэж бодож байна. Бид өөрсдийгөө чамлахааргүй амжилттай яваа гэж бодож байгаа. Амжилтын маань гол үндэс бидний багш Ч.Найдандорж найруулагч. Энэ хүн “Х-Түц”, “Эмоци” хамтлагуудын ерөхий найруулагч хийдэг. Мөн Онон ах, Одноо эгч, Аглуу ах гэх мэт олон мундаг хүмүүс бий. Тэд миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүмүүс.

 

 

-Танай гэр бүлийн хувьд хоёулаа урлагийн хүмүүс болохоор гэр бүлийн амьдрал хааяа цалгардана биз?

 

-Тэгэлгүй яахав. Хоёулаа урлагийн хүмүүс болохоор гэр бүлийн амьдралаа авч явахад хэцүү. Нэг гэр бүлийн хоёр хамтран уран бүтээл хийхэд давуу тал ч бий. Сөрөг тал ч бий. Давуу тал нь юу гэхээр ядарсан ч, задарсан ч үргэлж хамтдаа байдаг. Нэг хэцүү юм нь ар гэр, үр хүүхэд жаахан орхигдох гээд байдаг. Тэр асуудлыг аав, ээж хоёр минь зохицуулж, бид хоёрын ар талд бат найдвартай зогсож, биднийг урлагийн ажил хийх бүрэн бололцоог ханзаж өгдөг. Тийм учраас аав ээждээ маш их баярлаж явдаг. Та нарынхаа ачийг охин чинь сайн сайхан явж хариулна гэж хэлмээр байна. Ер нь үр хүүхэд нь сайн явбал эцэг, эхийнхээ ачийг хариулж байна гэж ойлгодог.

 

 

-Та нөхөртөө эхнэр хүний хувьд ямар үнэлэлт өгөх вэ?

 

-Ер нь бид хоёрын хэн нь ч гэр бүлдээ зав гаргавал сайн эцэг, эх. Аль болох сайн эзэгтэй, ээж байхыг хүсдэг. Гэхдээ цаг зав бага гарах юм. Тэмкагийн хувьд маш сайн аав. Өөрийн чөлөөт цагаа гэр бүлдээ зориулж чаддаг.  

 

 

-Хүү нь одоо хэдэн нас хүрч байгаа вэ?

 

-Хүү маань дөрвөн настай.

 

 

-Гэр бүлийн чинь талаар бичсэн сөрөг мэдээллийг хэрхэн хүлээж авдаг вэ?

 

-Эхэндээ эмзэглэдэг байлаа. Сүүлдээ дөжирдөг юм билээ /инээв/. Одоо бол сайн, муугаар бичүүлсэн ч тоодоггүй. Бид уран бүтээл хийж чадаж байгаа учраас биднийг сонирхоод бичээд байна гэж ойлгодог болсон. Хэн ч тоохгүй, бичихгүй, уншихгүй бол бид хүнд хүрэх уран бүтээл хийхгүй байгаа юм байна гэж ойлгоно /инээв/.

 

 

-Та бол урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Үеийнхнийгээ бодвол их залуу сайхан харагддаг шүү дээ?

 

-Надад ямар нэг гоо сайхнаа хадгалах тусгай жор байхгүй. Бас тэр бүр гоо сайхны газарт ороод байх цаг зав гардаггүй. Үнэндээ байгаагаараа л явж байна /инээв/.

 

Олны өмнө гардаг болохоор гоо сайхандаа хайнга хандаж болохгүй. Тэглээ гээд учиргүй их цаг, мөнгө зарцуулж чадахгүй. Би хөөрхөнсөөд байх юу билээ. Гэхдээ өөрийгөө тийм муухай гэж бодохгүй ээ. Надаас хөөрхөн эмэгтэй хорвоогоор нэг байна. Надаас царай муутай нь ч байна. Гэхдээ  өөртөө сэтгэл хангалуун шүү.

 

 

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

 

-Мэдээж жүжигчин хүн бүрт дотроо битүүхэн тоглочих юмсан гэж боддог дүр байдаг. Гэхдээ надад ирж байгаа дүр болгон шинэ байдаг. Тэр болгон нь надад сонирхолтой байдаг. Заавал сонгодог, эсвэл түүхэн жүжиг байх албагүй. Хэрэв аз нь таараад түүхэн кинонд дүрээ мөнхлөж үлдвэл гоё л байна.

 

 

-Зарим эмэгтэй жүжигчин уйлсан, нулимсаа гоожуулсан дүр бүтээхгүй. Муухай харагдуулна гэдэг гэсэн. Та харин тайзан дээр өөрийнхөөрөө байдаг юм шиг ээ?

 

-Наадах чинь жүжигчдийн хөндөх ёстой сэдвийн нэг болчихсон юм билээ. Өөрийнхөө гоё сайханд дурлаад уйлж унжсан хэсэгт тоглохгүй байна гэж юу байхав. Тийм хүнээс чинь юм гардаггүй байхгүй юу. Ер нь анзаараад байхад сайн эмэгтэй жүжигчид их эршүүд байдаг юм шүү дээ. Эмэгтэйлэг байх арга, боломж ч байхгүй. Бусадтай адил ханцуйгаа шамлаж ажил руугаа орж байж тэндээс бүтээл төрдөг.

 

-Баярлалаа.

 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiimee
2019-11-06
nomin erdene nomiko:
Naran solongo egchdee amjilt hvsee
2018-07-26
Зочин:
yanziin goe
2016-11-12
baljaa:
goe
2016-11-12
oyumaa:
Ta unheer huurhun
2016-01-28
helli:
Naransolongo egch huurhun.nadad chansaatai jujigchin shig sanagdsan. Gehdee gurvan naiz yasan baih n uu nadad lav goy sanagdaagui.
2015-10-26
zochin:
naran solongo hoorhon nvdend dulaahan shvv bas ih erch hvchtei tsoglog abyaslag jvjigchin shvv amjilt hvsie
2015-05-07
tiimee
зочин:
хэн хөөрхөн гэсэн юм, байхан гэж байхад. сурвалжлагч буруу асуусан байна. Нарансолонго бол хөөрхөн хүүхэн.
2015-04-29
Зочин:
naran solongiin deer uyd togolson neg kino baidiin amraltiin gazar ajildag ohinii dur ter ih goy kino bsan sanagddag.hoorhon huuhen saihan jujigchin amjilt
2015-04-29
Зочин:
Г.Нарансолонго Надаас хөөрхөн эмэгтэй хорвоогоор нэг байна гэжээ үнэн хэлж дээ Эрээн дээр бол бүр ч олон бий дээ
2015-04-29
Бямбасайхан:
Иймэрхүү төрхтэй хүүхнүүд Хятадад хэдэн саяаараа байдаг дааа
2015-04-29
maanagtaad baigaarai chi:
emegtei hund tsarainaas uur yu heregtein mataraa
2015-04-29
zocin:
biee tooson,czini huurhen gej ui baih bedee,carainii saihnaar cai syyldeggyi gedeg.harin uhaantai bai,azildaa amjilt garga,czadwar golni heregtei,carai yahawdee
2015-04-29
Зочин:
zaa chamaas deer.yah gej negniigee ingediin chamd bvr pad ch bhgui
2015-04-28
123:
booeo
2015-04-28
би байна:
гоё тэмүжин сайн жүжигчин болно. залуу хүн учраас мөнгөний юм хийх л байх амьдрах хэрэгтэй гэдэг утгаараа гэхдээ хэт улайрахгүйгээр уран бүтээл хийж үнэлүүлж тэр хэрээр хангалуун маьдардаг болох үе удахгүй ирэх байх өө... Нарансолонгын хувьд бас л драмын жүжигчин сайн хувирдаг... та хоёрыг харахаар цэрэндагва, мэндбаяр гуай хоёр санаанд ороод байдаг юм. Яг тийм лаг жүжигчид болоорой. ард түмний арай биш ээ үзэгчдийн итгэл байгаа шүү. бас гурван найз яасан байх нь уу гэдгээ вэ болгоорой ярианы хэл бичгийн хэл өөр ш дээ. та нар ингэж эх хэлээ эвдээд байвал хүүхдүүд хятадаар инээж, солонгосоор уйлж хэн ч тодорхойлж чадахгүй хэлээр ярьдаг болох магадлал 100 хувь
2015-04-28
zochin:
jujigchin ,yg jujigchin gedeg neriig oltol ih hugatcaa .haa ch baisan ym nusgainuud.hoshin urlag dotor yg ter geh neg ch hun onoodortoo alga uuchlaarai. tuuhii baina.
2015-04-28
123:
booeo
zochin:
hino bol sain kino bolson harin huwi huniinhee huwid bol yria ugch suraagvi ym bn asuusan asuultad buren haruilj chadahgvi bn gedeg utgagvi
2015-04-28
хүүеээ муу байсан бол чи танихгүй байх байсан биз.:
Харин чамайг хүн таних уу. хэн ч биш байж бас юм хийж яваа хүнийг муулах санаатай. манай одооны залуус өөрсдөө юу ч мэдэхгүй чадахгүй байж дандаа хүн өөлнө, муулна ёстой хэрэг байхгүй.
2015-04-28
3 NAIZ YASAN BAIH NUU?:
гоё кино болсон шүү.
2015-04-28
bayaR hurgie:
KINO IH TAALAGDSAN. UNENDEE L GOYO KINO BAINA. EMOTSID ULAM IH AMJILT HUSIE.
2015-04-28
Зочин:
Нарансолонго сайн жүжигчин, хөөрхөн, бас эгдүүтэй. Амжилт хүсье!
2015-04-28
Зочин:
Морин чарган дээр хөлдөөд үхчихсэн юмшиг сууж байх үеээс нь эхлэж таалсан жүжигчин дээ, ажил амьдралд нь амжилт хүсье дээ.
2015-04-28
сүндэрмэл:
Царайныб сайхнаар цай сүлж уух биш дээ
2015-04-28
Зочин:
иймэрхүү царайнаас цаашгүй муу жүжигчид олон байх юм да
2015-04-28
Зочин:
zaa chamaas deer.yah gej negniigee ingediin chamd bvr pad ch bhgui
хүүеээ муу байсан бол чи танихгүй байх байсан биз.:
Харин чамайг хүн таних уу. хэн ч биш байж бас юм хийж яваа хүнийг муулах санаатай. манай одооны залуус өөрсдөө юу ч мэдэхгүй чадахгүй байж дандаа хүн өөлнө, муулна ёстой хэрэг байхгүй.