Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ.
Хэргийг эргэн сануулахад, Б.Бат-Өлзий нь 2014 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд шилжих шөнө Налайх дүүргийн IV дүгээр хорооны нутаг дэвсгэрт урьд нь хамтран амьдарч байсан Г-ийн амь насыг хохироосон юм. Тэрбээр хохирогчийг цохиж ухаан алдуулан, цүнхнийх нь оосроор хоолойг нь боон санаатай алж, цогцсыг нь уурхайн цооногт хийж нуусныг илрүүлсэн билээ.
Б.Бат-Өлзий өмнө нь хохирогчийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан, насанд хүрээгүй байхад нь хурьцал үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан аж.
П.Наран
Уншиж байна |