Хилари Дафф танилцах сайтад бүртгүүлжээ

img

Жүжигчин Хилари Дафф “Tinder” хэмээх танилцах сайтад бүртгүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн жил нөхөр Мике Комригээс албан ёсоор салж, гурван настай хүү Лусагаа асрах болсон юм. Мике хүүтэйгээ долоо хоногт нэг удаа уулздаг билээ. Хэсэг хугацаанд ганц бие байсан жүжигчин бүсгүй энэ сарын 12-нд “Tinder” сайтад бүртгүүлсэн бөгөөд энэ хугацаанд хоёр удаа сохор болзоонд явжээ.

 

Хилари энэ амралтын өдөр 29 настай Адам гэх залуутай болзсон гэнэ. Энэхүү мэдээллийн дараа жүжигчний фэнүүд яагаад танилцах сайтад бүртгүүлсэн тухай асуухад Хилари “Яагаад олны танил эрхэм танилцах сайтад бүртгүүлж болохгүй гэж. Надад үнэнч хайр хэрэгтэй байна. Намайг болон миний хүүг минь хайрлах хэн нэгэнтэй танилцмаар байна” гэж хэлжээ. Жүжигчин Леонарда Ди Каприо хүртэл тус сайтад бүртгүүлж, хосоо хайж эхэлсэн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ