Викториа загалмайлах ёслолд оролцсонгүй

Жүжигчин Лив Тэйлор болон Дэв Гарднер нар өнгөрөгч хоёрдугаар сард хүүтэй болсон билээ. Хос хүүдээ Сайлор хэмээн нэрлэсэн бөгөөд өчигдөр загалмайлах ёслол болсон байна. Сайлорын загалмайлсан эцгээр хөлбөмбөгчин Дэвид Бекхэм сонгогдсон бөгөөд тэрбээр том хүү Бруклиний хамтаар ёслолд оролцсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Бекхэм, Дэв Гарднер нар дунд сургуулийн сайн найзууд юм. Лив ёслолын үеэр хүүгээ Бекхэм шиг агуу хүн болохыг ерөөсөн гэж гэрчүүд мэдээлэв. Харин Лондон хотноо болсон загалмайлах ёслолд Бекхэмийн эхнэр Викториа оролцоогүй бөгөөд тэрбээр ёслолын үеэр машинаар зугаалжээ. Викториад урилга явуулсан гэдгийг “TMZ” сайт мэдээлж байсан. Ямар шалтгаанаар Викториа ёслолд оролцоогүй нь тодорхойгүй байгаа ч ёслолын өмнөх өдөр нөхөртэйгөө хэрэлдэж маргалдсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ