Ц.Намуунаа: Эрхи эргүүлж, зул өргөдөг болсон

img

 

Монголын рок попын цөөн охидын хамтлагийн төлөөлөл “Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунтай ярилцлаа. Тэрбээр өнөөдөр өөрийн анхны "One moment" цомгийн нээлтээ хийсэн юм.

 

 

-Өнөөдөр шинэ цомгийн нээлтээ хийлээ. Энэ цомгийнхоо талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Юуны өмнө нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье. Миний цомог “One moment” буюу “Ганц хором” нэртэйгээр сонсогчдын гарт хүрч байна. Анхны бие даасан цомог учраас маш хөдөлмөр, сэтгэлээ шингэсэн байгаа. Энэ цомог маань таван дуутай. “Ocean Grey” Нацагаа, Ариука, “Опозит” хамтлагийн Энэрэл нартай хамтарч ажилласан. Энэ залуус маань таван дууг бүгдийг нь зохиосон байгаа.

 

 

-Өмнө нь зөвхөн хамтлагийнхаа цомгийг гаргадаг байсан. Харин энэ удаад зөвхөн өөрийн дуулсан дуунаас бүрдсэн цомгийг гардаж авлаа. Цомгоо хүлээж авахад ямар мэдрэмж төрж байв? 

 

-Сэтгэл илүү хөдөлдөг юм байна.Цомгоо бичүүлж байхдаа хамтлагийнхаа өмнөх цомгуудтай адилхан хүлээж авна байх гэж бодож байсан. Гэтэл цомгоо аваад дуунуудаа сонсч үзэхэд өөрийн эрхгүй сэтгэл хөдлөсөн /инээв/. Маш гоё санагддаг юм байна. Дуунуудаа сонсоод нулимс дуслуулсан.

 

 

-“Киви” хамтлаг хэзээнээс уран бүтээлдээ эргэж орох вэ?

 

-Тоглолт хийгээгүй удсан байна. Уг нь өнгөрсөн жил 10 жилийн ойгоороо бут авна гэж байсан /инээв/. Гэвч амжсангүй. Энэ онд “Киви” хамтлагийн 11 жилийн ой болж байна. Тиймээс хамтлагаар томоохон тоглолт хийхээр төлөвлөж байна. Яг хэзээ гэдэг нь цаг тухайд нь мэдэгдэх байх. Бид тоглолт хийгээгүй нэлээд удсан шүү дээ. Том тоглолтын хүлээлт бол байгаа. Тоглолтоос өмнө шинэ дуу, клип хийж, сонсогчдынхоо сонорыг мялаах болно. Мэдээж бага зэрэг цаг хугацааны асуудал энд яригдах байх.

 

-10 жилийн ойн тоглолт ямар шалтгааны улмаас хойшилсон юм бэ?

-Ихэнх хүмүүс мэдэж байгаа байх. Ука маань саяхан “ээж” болсон. Эмэгтэй хүн бүх хэзээ нэгэн цагт ээж болдог. Яг энэ цаг үедээ Ука маань гэр бүл зохиож, ээж болж, “Киви” хамтлагийн гишүүдийн тоог нэгээр нэмсэн дээ. Гадуур манай хамтлагийн продессэр Б.Ангирмааг хамтлагийнхаа гурван бүсгүйг хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлж болохгүй гэж гэрээ хийдэг гэсэн яриа байдаг. Энэ бол тийм биш. Тийм биш гэдгийг Ука маань баталлаа /инээв/.

 

Багш маань уран бүтээл, гэр бүл төлөвлөлтөө зэрэг амжуулахыг зөвлөдөг гэдгийг албан ёсоор хэлье.

 

Ямартаа ч “Киви” хамтлаг 10 жилийн ой дээрээ шинэ гишүүнээр бэлэг барилаа шүү дээ /инээв/.

 

 

-Хамтлагийн гишүүд эхнээсээ гэр бүл зохиож байгаа юм байна. Таны хувьд хэзээ гэр бүлтэй болохоор төлөвлөж байгаа вэ?

 

-Хэзээ нэгэн цагт гэр бүлтэй, хөөрхөн хүүхэдтэй болно. Гэхдээ би үүнд яарахгүй байна. Ука маань надаас хэдэн насаар эгч. Тиймээс одоо гэр бүлтэй, үр хүүхэдтэй болох ёстой.

 

 

-Хамтлагийн нөгөө гишүүн Агий уран бүтээлээ хийж байгаа юу?

 

-Хийлгүй яахав. Агий маань сая миний цомгийг гаргахад их тус нэмэр болсон.

 

 

 -Сайхан бүсгүйчүүдийг сайн муу хэл ам байнга дагадаг. Танай хамтлагийн бүсгүйчүүд ч мөн ялгаагүй олны танил эрчүүдтэй нэр холбогдсон мэдээлэл нэг бус удаа гарч байсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Олны танил учраас биднийг онцолж, бичдэг байх. Түүнээс олны нүдэнд ил биш, ажлаа хийж яваа жирийн нэг бүсгүй байсан бол хэн ч бидний талаар худлаа мэдээлэл тарааж, ярихгүй байсан байх. Бид чинь та бүхэнтэй адилхан л хүн шүү дээ. Одоо ч тэр болгонд эмзэглэхээ больж дээ. Анх бол маш хэцүү байдаг байсан. Яагаад ингэж байгаа юм бол, ямар учиртай юм бол, адилхан хүн байж нэгнээ яагаад гоочлоод байгаа юм бол гэж их боддог байсан. Хүнтэй нэр холбогдсон ч, тухайн хүний хувийн асуудал шүү дээ. Тэгтэл манайхан хэтэрхий дөвийлгөж ярьдаг. Магадгүй, олны танил хүмүүсийн амьдралын онцлог байх. Тиймээс та бүхэн минь бидний тухай гарсан сөрөг мэдээлэлд “хүн” гэдэг талаас нь бодож үзэж байгаасай гэж хүсч байна.

 

 

-Олны танил байхаас залхах үед тохиолддог уу?

 

-Цөөн хүн амтай, зах зээл багатай, жижиг хотод амьдарч байгаа бидний хувьд залхаад байх юм байдаггүй. Яахав, манайхан олны танил хүмүүсээсээ сайн үлгэр дууриалал авахгүй, тэднийхээ давуу талаасаа илүүтэй дутагдлыг хардаг болсон юм болов уу гэж ажиглагддаг. Урлагийнхан чинь хүмүүст соёлыг түгээж байна. Тодорхой хэмжээгээр урлагийн салбарын хөгжлийг тодорхойлж, шинэ уран бүтээлээрээ урлагт хувь нэмэр оруулж байгаа шүү дээ.

 

Хүмүүс маань хичнээн наанаа муулсан ч, гуних үедээ дууг маань сонсч, ганцаардал, гуниг зовлонгоо тайлдаг шүү дээ. Зарим нь дууг маань сонсоод урмаар тэтгэгдэж, сэтгэлээ цэнэглэдэг.

 

Зарим хүмүүс “Энэ хүүхнүүд нүүрээ будчихаад, аальгүйтэж дуулаад мөнгөө аваад, хоолоо олж иддэг” гэж ойлгодог юм шиг байна лээ. Тийм хүмүүст хандаж хэлэхэд, урлагийн ажил, шинэ уран бүтээлд маш олон хүний хөлс, хөдөлмөр шингэсэн байдаг гэдгийг ойлгоосой. Та бүхэндээ сэтгэлийн таашаал өгөх хоёрхон цагийн тоглолт хийхийн тулд хоёр сар бэлтгэл базаадаг шүү дээ. Тэрийг л хүмүүс ойлгоосой. Тухайн улсын соёл урлагийн салбар хөгжиж байж, ард иргэд нь соёлч, боловсон, ухаантай, зөөлөн сэтгэлтэй хүн болж төлөвшдөг.

 

 

-Та хоёр жилийн өмнө төрсөн аавтайгаа, төрсөн дүү нартайгаа уулзаад ирсэн тухайгаа өөрийн цахим хуудаснаа бичсэн байдаг. Одоо тэдэнтэйгээ байнгын холбоотой байгаа юу?

 

-Угаасаа гаднах төрх маань анхнаасаа бүхний өмнө ил, бор арьстай учраас эхнээсээ нуун далдалж байгаагүй. Би өөрийгөө цэвэр монгол, цэвэр халх гэж хэзээ ч хэлдэггүй, хэзээ ч хэлж байгаагүй. Би аавтайгаа байнгын холбоотой байдаг. Миний аав Москвад сургууль төгссөн. Харин дараа нь Английн Оксфордын их сургууль төгссөн боловсролтой, сэхээтэн гаралтай, долоон хэлтэй, улстөрч мундаг хүн бий. Одоо Африкийн Габон улсын парламентэд ажилладаг. Бид ойр ойрхон уулздаг.

 

 

-Хүүхэд насны дурсамжаасаа хуваалцаач. Хүүхэд байхаасаа л гадаад төрхөөрөө бусдаас ялгардаг байсан гэж ярьлаа. Арьс өнгөний ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарч байв уу?

 

-Хүүхэд нас маань маш аз жаргалтай өнгөрсөн. Би сэхээтэн айлд өссөн учраас миний эргэн тойронд тийм асуудал тулгарч байсангүй. Ер нь хүний хүмүүжилд өссөн орчин их нөлөөлдөг юм билээ. Багаасаа нэг сартай байх үеэсээ эмээ өвөө дээрээ өссөн. Би их азтай. Маш сайн сайхан хүмүүсийн хүрээлэлд байсан. Гэр маань 220-д хотын төвд, сургууль маань Хөгжим бүжгийн коллеж байлаа. Гадуур гарахаар бол өвөөгийнхөө ажил /Улсын филармон/дээр очно. Тэгэхээр би дандаа сайн сайхан бодолтой, сайн сайхан хүмүүсээр хүрээлүүлж байсан.

 

Би багадаа их нийтэч, нийгмийн идэвхи сайтай охин байсан. Ангидаа ангийн дарга, зуслан явлаа бүлгийн дарга гэх мэтийг хийдэг найзууддаа нэр хүндтэй, үлгэр жишээ охин байлаа /инээв/. Найзууддаа үнэнч учир өнөөдрийг хүртэл олон багын найз бий.

 

 

-Хүний амьдралд найз гэдэг хамгийн чухал хүн байдаг. Гэтэл бүсгүйчүүдийн нөхөрлөл, эрчүүдийн нөхөрлөлөөс илүү хэврэг гэдэг үгийг саяхан сонслоо. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Жинхэнэ найз гэдэг хүний жаргалтай, зовлонтой бүх үед нь хамт байж, дурсамжаа хамт бүтээдэг хүнийг хэлдэг байх. Би олон найзтай гэж хэлсэн шүү дээ. Манай найзууд их олуулаа нийлдэг. Тэд маань маш сайн сайхан энергитэй, сайхан сэтгэлтэй охид бүсгүйчүүд. Бид уулзахаараа нийгмийн болж бүтэж байгаа сайн сайхан зүйлсийг ярилцдаг, хамтдаа гоё гоё зүйл хийж хөгжилддөг.

Бид нар бие биенээсээ сайхан энерги авч чаддаг учраас наснаасаа ч залуу харагддаг /инээв/. Миний хувьд сайн найзуудаа олж нөхөрлөсөндөө их баяртай байдаг.

 

 

-Ямар шашин шүтлэгтэй вэ?

 

-Буддист гэж хэлж болно. Эмээгээсээ хойш эрхи эргүүлж, зул хийж, бурхандаа мөргөдөг болсон. Хүн өөрт зовлон тохиолдоход яалт ч үгүй шашин шүтэж, тухайн шашны зан үйлээс хийдэг юм билээ. Ер нь хүн сайн сайхан зүйл бодож, хэлж, хийж байвал сайн сайхан зүйл ирнэ гэдэгт итгэдэг болсон.

 

-Ирээдүйн нөхрөө хэрхэн төсөөлдөг вэ?

 

-Халамжтай, надад хайртай, үнэнч хүнтэй суух юмсан гэж боддог.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

кк:
Ангирмаа яасан намхан юм бэ намунаа ийм өндөр юмуу өсгийтөй гуталтай юмуу овоо биерхүү харагдаж бна намуун кивинүд гэж буруу үлгэртэй хүмүүс
2015-12-27
кивд:
Энэ Агий гөлөг новшийн салтаан задрах вий дээ олон боов оруулсаар бгаал салтаан сунаж гүйцлээ хонгороо эмэгтэй хүн шдээ чи жоохон бодолтой бай дараагийн юм гэж бна өнөө маргаашдаа ч яахав дээ дараань л харамсааад ч барахгүй шөө үгүй юу гэхдээ л харж л байя уг нь агий ч заримдаа хүн шиг бдын маа тэгж бснаа биш болоод бхюм дөө нийгэмд буруу үлгэр үзүүлчээд эргээд нүүр харах кэцүү кэцүү кики оон оон гээл байж бдаг агий
2015-12-27
кивид:
Намуунаагийн ярьж бгаан нээх худлаа хиймэл санагдлаа бид найзуудаараа олуулаа нийлдэг жихшиг хэзээ тийм үнэнч олон найз бсын лав мэдгүйм бна яс юман дээр яахав дуулдаг болхоор нь олон хүн хүрээлээд явдаг бх яагаав нөгөө сайн явхад садан мундахгүй гэгчээр хүн болгон л бас нэг холбоотой бхыг хүснэ шүү дээ бас хэнтэй нэр холбогдхон тэр хүний асуудал гэнэ үү тэгээд биеэ худалдхыг нь зөвтгөж бгаа юм бна аргагүй өөрөө дагаад явдаг учраас зөндө л цуг самбагнаад явхыг нь хоёр нүдээрээ харсан таатай бсан шүү
2015-12-27
кивид:
Сайхан юм бичих гэхээр олдохгүй бхгүй юм чинь яаж бичих юм юм л бол гэр бүлтэй номтойбаяр мэтийн хулгайч царайт юмнуудт яваад бхад агий үнэн хэцүү юм наад хоёр чинь чамд үг хэлдгүй бололт болно болохгүй гэж агий үе тэнгийнхэ хөөрхөн залуут найзлд явж бхдаа зүгээр л харагдаж бсан уг нь ийм бсым бол эртхэн хүнтэй суух байж хүүхэдт болоод гэр бүлт бол ингэж явахгүй
2015-11-20
кивид:
Муулж бгаам биш Наад Агийгаа загнаад ч юмуу учирлаж хэлээд гэр бүлтэй эрээс хол бай гэж хэлээч дагаад машинд нь явж бхын оронд ямар муу найз вэ намууна агий үнхээр өлөн бас өрөвдмөөр харагдах юм уг нь их хөөрхөн охин бсан
2015-11-20
Кивид:
Гэр бүлтэй эрчүүдтэй орооцолдохгүй гээд ярилцлага өгсөн байсан наад үгээ найз Агийдаа хэлж өгөөч.чи бас дагаад л самбагнаад явж байдаг биз дээ Агийгаас болж танай хамтлагийг тоож сонсох хүн үлдэхгүй болох нь.ийм явдалтай хүмүүс ариун хайр дуулаад ч яахав.
2015-04-30
emegtei:
Uran buteeld n undur amjilt husie. Bayarr hurgie. Humuus min saihan medee, saihan umand saihan ugsee bichee. Muuhai um bodoj muuhai ug buu bich. Neg negendee uram hairlaya. Bid tsuuhun mongolchuud bie bienee bitgii hemleech
2015-04-30
UUgi:
Chamd amjilt hvsie. Just keep moving forward and dont give a shit about what anybody thinks. Do what you have to do,for you. Good luck girl. And love your hater just jealous you there you biggest fan.
2015-04-30
boston:
ene angirmaag ee yag shanaga horhoi shig nuur am n baina aa buluu bultruu bolson neg udaa gal togooniih n tsonhiig hag tsohij bilee 2001 ond
2015-04-30
walls kenny:
hi blacky when did you born in mongolia ferhaps your dad niger and lost you for puer live then back why you do not follow to your nation country the zambie there ara good place i know you trust me you need go africa pretty girl
2015-04-30
Зочин:
Bayar hurgeye. Agnistiin ornii ayalguug altan delhiid tugeej yavaarai
2015-04-29
Зочин:
Bayar hurgeye. Agnistiin ornii ayalguug altan delhiid tugeej yavaarai
2015-04-29
хэлэх үгэндээ цензуртэй баймаар юм аа тархины тур:
хүн муулж элдвээр хараадагаа больмоор юм аа. аймаар аймаар хэлэх юм. яаж тархи толгой оюун санаандаа ийм юм бодож сэтгэж явдаг байнаа. хар энерги цуглуулсан муухай амьтан бэ. чамд ямар гай болсон юм бэ энэ хүн.
2015-04-29
Зочин:
Нүүр амаа янзлуулсан негрын шээс
2015-04-29
хэлэх үгэндээ цензуртэй баймаар юм аа тархины тур:
хүн муулж элдвээр хараадагаа больмоор юм аа. аймаар аймаар хэлэх юм. яаж тархи толгой оюун санаандаа ийм юм бодож сэтгэж явдаг байнаа. хар энерги цуглуулсан муухай амьтан бэ. чамд ямар гай болсон юм бэ энэ хүн.
golmedee.mn:
golmedee.mn
2015-04-29
golmedee.mn:
golmedee.mn
2015-04-29