Катчер манай гэр бүлийг салгасан

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис, Деми Мурын охин 26 настай Румер Уиллис “Us Weekly” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Эштон Катчер манай гэр бүлийг салгасан. Катчер, Уиллисын гэр бүлийн жинхэнэ дайсан. Ээж, ааваас салахыг хүсч буйгаа хэлэхэд бидний хувьд тэнгэр ниргэх шиг болсон. Би хэдэн өдөр уйлсан гээч. Бараг 100, 200 өдөр байх. Үнэхээр харамсалтай. Ээжийгээ өнөөдрийг хүртэл буруутгадаг” гэж хэлжээ.
Румер “Одтой бүжиглье” шоунд оролцож байгаа бөгөөд шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгараад байна. Эцсийн шалгаруулалт ирэх зургадугаар сарын 2-нд болно.
Катчер, Мур нар 2005 онд танилцаж, хуримаа хийсэн юм. 2011 онд Мур салах өргөдлөө гаргаж, 2013 онд албан ёсоор салцгаасан билээ. Катчер эхнэрээсээ салсаныхаа дараа жүжигчин Мила Кунистай сүй тавьж, өнгөрсөн онд Элизабет хэмээх охинтой болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ