”Үгүйлэгдсэн хайр” дахин тайзнаа

img

Улсын драмын эрдмийн театрын тавдугаар сарын үзвэрээ "Үгүйлэгдсэн хайр" жүжгээр нээх нь ээ. Энэхүү жүжгийг УГЗ найруулагч Ч.Найдандорж, зураач Т.Аянга нар орчин цагт сэргээн тавьж энэ сарын 9-ний өдөр үзэгчдийн мэлмийд өргөн барих гэж байна.

 

Анх 1988 онд энэхүү жүжиг театрын тайзнаа амилахад найруулагчаар Э.Санчигдан, зураачаар Б.Төмөрхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Г.Алтанхуяг /УГЗ/ нар ажиллаж байжээ. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжиг нь цаг мөч элэгдэх тусам хүний тухай, хүн хүнээ үгүйлэх, хайрлах , энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлсэн, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж, сургамж хайрлахаар онцгой ач холбогдолтой бүтээл билээ.

 

Жүжгийн дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, СТА Л.Дэмидбаатар, СТА Г.Амгаланбаатар, СТА Б.Болормаа, СТА Б.Нармандах, СТА.Д.Баттөмөр, СТА Ц.Цэрэнболд, СТА Г.Отгонцэцэг, залуу жүжигчин Б.Золжаргал, Г.Алтангэрэл, Б.Одгэрэл, Б.Одончимэг, Б.Эрдэнэбаяр, М.Мөнхчимэг, Б.Баяржавхлан нар амилуулах юм байна.

 

"Үгүйлэгдсэн хайр" жүжгийн нээлтийн тоглолт ирэх тавдугаар сарын 8, 9, 10, 13, 14, 16, 24-ны өдрийн 19:00 цагт УДЭТ-т тоглогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70128999, 99199794, 99026929 утсаар авах боломжтой. Тасалбарыг 1900-1617 үнэгүй хүргэх юм байна.

 

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ