Жонах Хилл таргалжээ

img

“Уолл Стритийн чоно”, “Мөнгөний бөмбөг”, “Муу залуус” киногоороо олны танил болсон жүжигчин Жонах Хилл Калифорни мужид “Arms and The Dudes” киноны зураг авалтад оролцож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Өнгөрсөн жил итгэмээргүй турсан жүжигчин залуу өмнөхөөсөө хоёр дахин таргалж, яг л сумочин шиг харагдаж буйг “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жонах Хилл 2013 оноос эхлэн таргалалтайгаа тэмцэж, 30 гаруй кг-ийг хасч чадсан юм. Хэтэрхий их жин хассан учир түүний гэдэсний арьс нь унжиж өнгөрсөн оны хоёрдугаар сард хагалгаанд орсон билээ. Тэгвэл жүжигчин залуу өмнөхөөсөө таргалж, хөдлөхөд нь хүндрэл үүссэн гэж “TMZ” сайтад мэдээлэв. Тэрбээр зураг авалтын үеэр гүйж, үсэрдэг хэсэгт орлон тоглогч оролцуулж байгаа гэнэ.

 

Хиллийн хувьд “Arms and The Dudes” кинонд Жорж гэх супермаркертэд ажилладаг залуугийн дүрийг бүтээж байгаа аж. Тэрбээр кинонд тоглох санал аваад 25 кг нэмсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ